Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк дуут удирдагч систем хөгжүүлж байгаагаа зарлав

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани сүүлийн үед дэлхийн олон улсын айл өрхөд ихэд хэрэглэгдэж, нэгэн туслагч нь болох болсон Amazon-ий Alexa, Apple-ийн Siri, Alphabet-ийн Google Assistant-тай өрсөлдөхүйц дуут удирдагч систем хөгжүүлж байгаагаа зарлаад байна.

Тус компанийн гаргасан мэдэгдэлд дурдахдаа баяжуулсан дүрслэл болох AR болон виртуал дүрслэлийн VR платформууд болох Portal, Oculus зэрэг дээр ажиллах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан дуут удирдлагын технологийг хөгжүүлж байгаа ажээ.

Гадны зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар энэхүү шинэ технологи нь виртуал орчинд Фэйсбүүкийн видео чат зэрэгт ашиглагдаж магадгүйг онцолжээ.

Энэ оны эцэс гэхэд Amazon компанийн Echo төхөөрөмжүүд ухаалаг чанга яригчийн зах зээлийн 63.3 хувийг, Google Home 31 хувийг эзлэх тооцоотой байгааг Emarketer хэмээх судалгааны байгууллага тооцоод байна. 

 

 

Эх сурвалж: Reuters