Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Game of Thrones-VIII бүлгийн эхний ангийг 24 цагийн дотор 54 сая удаа хууль бусаар татаж авчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"Game of Thrones" цувралын найм дахь бүлгийн эхний анги өнгөрсөн Даваа гарагт гарч, тус цувралын түүхэнд хамгийн их үзэгчтэй ангиар тооцогдож байгаа юм.

Гэвч энэ анги хууль бусаар нийт 54 сая удаа татагдсан нь анхаарал татаж байна.

Тус ангийг кабелийн телевиз, HBO Now болон HBO Go зэрэг албан ёсны платформуудаар нийт 17.4 сая хүн үзсэн нь дээрх сувгуудын үзэгчдийн тоог 50 хувиар нэмэгдүүлжээ. Харин 2017 онд дэлгэцнээ гарсан VII бүлгийн эхний ангийг 16.9 сая хүн үзэж байсан аж.

Түүнчлэн хууль бусаар татаж үзсэн үзэгчдийн хамгийн их хувийг буюу 9.5 сая удаагийн таталтаар Энэтхэг, БНХАУ 5.2 сая удаагийн таталтаар тэргүүлж буй бөгөөд энэ тоо дараагийн ангиудад ч мөн өсөх хандлагатай байгааг онцлоод байна.

Хятадын эрх баригчид үзэл суртлын шалгуурынхаа дагуу эх хувилбараас нь 6 минутаар танаж үзүүлсэн нь тус улсын фэнүүдийн бухимдлыг хүргээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэсэн хэдий ч иргэдийнх нь зарим хэсэг ийнхүү улсынхаа интернэтийн хаалт хязгаарлалтыг янз бүрийн аргаар давж үзсэн нь ил болсон. 

Мөн өмнөх VII бүлгийн эхний анги 72 цагийн дотор нийт 90 сая удаа татагдаж байсан ба тус бүлгийн сүүлийн анги 72 цагийн дотор 120 сая удаа татагдсан гэсэн үзүүлэлт байна.

 

 

Эх сурвалж: Business Insider