Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд нь хамгийн ойр давтамжтайгаар ном худалдан авдаг улсуудыг Турк, ОХУ, Испани тэргүүлэв

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын "Picodi" хэмээх судалгааны байгууллага дэлхийн аль улсын иргэд хамгийн олон давтамжтайгаар ном худалдаж авдаг болохыг тодорхойлохоор сонирхолтой судалгаа хийжээ.  

Энэхүү судалгаагаар Филиппин улсын иргэдийн 69 хувь нь жилд хамгийн багадаа нэг ширхэг ном худалдаж авдаг нь тогтоогдсон байна.

Тэгвэл иргэд нь хамгийн ойр давтамжтайгаар ном худалдаж авдаг улсуудыг Туркийн иргэд 87%-тайгаар тэргүүлж, ОХУ-ын иргэд 82%, Испани улсын иргэд 81%, Тайландын иргэд 79%, Румыний иргэд 78%-тайгаар тус тус эхний таван байрт бичигджээ.

Доорх жагсаалтаас судалгаанд оролцсон улсуудын иргэдийн хэдэн хувь нь жилдээ яадаж ганц ном худалдаж авч буйг харж болно:

 

Дээрх судалгааны үр дүнг гаргахын тулд судалгааны багийнхан өнгөрөгч гуравдугаар сард нийт 41 улсын 7,800 иргэнийг түүврийн аргаар судалгаанд хамруулсан ба үүний хажуугаар дээрх орнуудын номын дэлгүүрийн онлайн худалдан авалтын гүйлгээнд дүн шинжилгээ хийсэн байна.

 

 

Эх сурвалж: Rappler