Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аяны хүрээнд одоогоор 16 сая орчим төгрөг цуглараад байна

ikon.mn
2019 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител Группийн санаачилсан эрүүл амьдралын төлөөх “НОГООН ЗҮРХ” аяны хүрээнд хэрэглэгчийн худалдан авсан карт бүрийн үнийн дүнгээс тодорхой хувийг хуримтлуулан Баянгол дүүрэгт байрлах Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 70-р сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулахад зарцуулахаар төлөвлөж байгаа билээ.

Тэгвэл аян эхэлснээс хойшхи өнгөрсөн 6 хоногийн хугацаанд нийт 16 сая 550 мянган төгрөг цуглараад байгааг дуулгахад таатай байна. Ингэснээр Юнителийн хэрэглэгч бүр карт худалдан авах бүртээ нийгмийн халамж хэрэгтэй хүүхдүүдэд спортоор дамжуулан эрч хүчтэй амьдрах урам зориг бэлэглэх болно.  

 

Үүний зэрэгцээ хэрэглэгчийн цэнэглэлтээс цугларах мөнгөн дүнг нээлттэй харуулж байгаа бөгөөд WWW.UNITEL.MN сайтад 2019 оны 05 сарын 28-ныг хүртэлх хугацаанд байршина. Тиймд хэрэглэгч та “НОГООН ЗҮРХ” аянд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй ч ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ орхиогүй зүрх бүрт итгэл бэлэглэхийг уриалж байна. Энэхүү ажлыг Юнител Групп Паралимпийн үндэсний хороо болон 70-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Дашрамд дуулгахад урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч энэхүү картаар дансаа цэнэглэх боломжтой. 8000 нэгжтэй, 8000₮ үнэтэй “НОГООН ЗҮРХ” картаар урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэвэл  80’000 бонус нэгж эсвэл 8GB дата эрхээс аль нэгийг сонгох боломжтой гэдгийг дуулгахад нэн таатай байна. Харин дараа төлбөрт багцын хэрэглэгчид тус картаар дансаа цэнэглэснээр 12GB датаг авах юм.

Урамшууллын хугацаа: 2019.04.01-2019.05.31-г дуустал

Лавлах: 1414, 7777-8888

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.