Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай

Үндэсний шуудан сонин
2019 оны 4 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газар хөдлөлт бол гэнэт тохиолдож, хормын төдийд хүн ам, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг байгалийн аюулт үзэгдэл юм.

Иймд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, байгаа эрсдэлийг үе шаттайгаар бууруулах, хүн амыг сургаж бэлтгэх, дадлагажуулах, дадал болгох, барилга байгууламжийн чанарыг сайжруулах, дэд бүтцээ бэхжүүлэх, гамшиг, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах мэргэжлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын зохицуулалтыг сайжруулах, гүйцэтгэх үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх, бараа материалын нөөц бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал уло орон бүрийн өмнө тулгарч байна.

Энэ ч үүднээс Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байгаа билээ.

Тиймээс Монгол Улсын хувьд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх нэн түрүүний шаардлага байгаа эсэхийг байгалийн болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан уншигч танаа тайлбарлан хүргэхээр бэлтгэлээ.

НЭГДҮГЭЭРТ, БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ

Хүн төрөлхтний түүхэнд олон хүний амь эрсэдсэн, эрүүл мэнд хохироон, эд хөрөнгө сүйдсэн, байгаль орчин доройтоон хүчтэй газар хөдлөлт ихээхэн тохиолджээ.

1556 он, Хятад улс, Шанси, 830,000 хүн амь эрсэдсэн, 1906 он, АНУ, Сан Франциско, газар хөдлөлтийн хүч нь 7.7 магнитуд, 3,000 хүн амь эрсэдсэн, 1988 он, Армян улс, 26,000 хүн амь эрсэдсэн, 1995 он, Япон улс, Ханшин-Аважи, газар хөдлөлтийн хүч нь 7.3 магнитуд, 6,434 хүн амь эрсэдсэн, 2008 он, Хятад улс, Сычуан, газар хөдлөлтийн хүч нь 8 магнитуд, 69,000 хүн амь эрсэдсэн, 2010 он, Гайти улс, газар хөдлөлтийн хүч нь 7 магнитуд, тус улсын Засгийн газрын мэдээлснээр 220,000-316,000 хүн амь эрсэдсэн, 2011 он, Япон улсын Сендай, газар хөдлөлтийн хүч нь 9 магнитуд, 15,987хүн амь эрсэдсэн, 2015 он, Непал улс, газар хөдлөлтийн хүч нь 7.8 магнитуд, 9,000 хүн амь эрсэдсэн гэсэн тоо баримт википедиа толь бичигт дурдсан байна. /энд гэмтэж бэртсэн, сураггүй алга болоон хүн, нурсан барилга байгууламжийн тоог дурдсангүй/

Монгол орны нутаг дэвсгэрт магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт 4 удаа /1905 онд Булнай, Цэцэрлэгт, 1931 онд Монгол Алтай, 1957 онд Говь-Алтайн нурууны Их Богд/, магнитуд нь 7-аас дээш хүчтэй газар хөдлөлт нийтдээ 30 удаа тохиолдсон байна.

Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлийн идэвхжил ихээхэн нэмэгдэх боллоо. 2005 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн чичирхийлэл 4,053 удаа байсан бол 2015 оны байдлаар 27,300 гаруй буюу 6 дахин нэмэгджээ.

 

2018 оны эхнээс 2019 оны гуравдугаар cap хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 42,046 газар хөдлөлт болоон байна. 2019 он гарсаар магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болсон байна.

Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2005 оноос 2-З дахин, 2012 онд 4 дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн. 2019 оны эхний 3 сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба 2018 оны 3 сард болсон газар хөдлөлттэй харьцуулахад 70 газар хөдлөлтөөр ихэссэн гэсэн тоо баримт байгаа юм.

Дээрх тоо баримт бол мэргэжлийн байгууллагаас гаргасан бодит судалгаа. Эдгээр тоо баримт нь бидэнд газар хөдлөлтийн байгалийн аюул занал бодитоор байгааг харуулж байна.

ХОЁРДУГААРТ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛ

Улаанбаатар хот нь Монгол Улсын хүн амын тал хувь, орон сууцны барилга, төрийн захиргааны төв байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, дулааны станцууд, цахилгаан, дулаан хангамжийн сүлжээ, үйлдвэр, үйлчилгээний байгууламж, төмөр зам, шатахуун түгээх цэгүүд төвлөрсөн, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдалд нөлөө үзүүлэх болон орон нутгийн хөгжилд шууд хамаарал бүхий стратегийн байршилд оршдог.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн эрсдэлийн үнэлгээ хийж, тодорхой тооны барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлэл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн газар доорх байгууламж, зам, гүүр, дулааны станц зэрэг дэд бүтэцтэй холбоотой эрсдэлийн үнэлгээгээр ашиглалтын хугацаа хэтэрсэн, засвар шинэчлэл хийгдээгүй асуудал хөндөгдөж байгаа юм.

2013 онд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын улмаас үүсэх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн. Үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын газар хөдлөлт тохиолдоход барилга байгууламжийн 22-50 хувь нь эвдэрч сүйдэх, 30-60 мянган хүн өртөх, нэрвэгдэх таамаг дэвшүүлсэн.

Тэгвэл газар хөдлөлтийн аюул тохиолдвол ямар хор хөнөөл, гай гарз учрах вэ?

  • Олон хүний амь эрсдэх, эрүүл мэнд хохирох
  • Сэтгэл зүйн хямралд орох, сэтгэцийн өөрчлөлтөд орох
  • Орон сууцны барилга нурах, эвдрэх, дахиж ашиглах боломжгүй болох
  • Эд хогшил эвдрэх 
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга эвдрэх, нурах
  • Барилга байгууламж гал түймэрт өртөх
  • Гэр хороололд үргэлжилсэн гал түймэр гарах
  • Шатахуун түгээх станц, хадгалалтын сав дэлбэрэх, гал түймэр гарах
  • Хий дамжуулах хоолой, хадгалалтын сав дэлбэрэх, гал түймэр гарах
  • Цахилгаан станц дэлбэрэх, гал түймэр гарах
  • Цахилгаан дамжуулах шугам эвдрэх, цахилгаан хангамж доголдох 
  • Дулааны шугам эвдрэх, ус асгарах, дулаан хангамж доголдох 
  • Цэвэр, бохир ус алдагдах 
  • Химийн хорт бодис алдагдах, хүн ам, газрын хөрс хордох
  • Зам, гүүр эвдрэх, хөдөлгөөн хязгаарлагдах
  • Олон тооны барилгын нуранги үүсэх
  • Төмөр зам эвдрэх, хөдөлгөөн зогоох
  • Халдварт өвчин дэгдэх 
  • Нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, гэмт хэрэг өсөх
  • Иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэх
  • Нисэх буудал эвдрэх, буултын талбай ашиглах боломжгүй болох, олон улсын тусламжийг хүлээн авахад хүндрэл учрах
  • Холбооны сүлжээ эвдрэн сүйдэх, холбоо зохион байгуулалт алдагдах
  •  Үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж эвдрэх, нурах
  • Удирдлага зохицуулалт, хяналт алдагдах
  • Төрийн үйлчилгээ доголдох
  • Мэргэжлийн байгууллагуудын хүч хэрэгсэл хохирол амсах
  • Эдийн засагт асар их хэмжээний хохирол учрах

Энэхүү хор хөнөөлөөс гадна Монгол орны газар зүйн байршлаас шалтгаалсан эрс тэс уур амьсгалтай байгаль цаг уурын хүчин зүйл нь хавсарсан эрсдэлийг өсгөж байна. Өвлийн тэсгэм хүйтэнд газар хөдлөлт тохиолдвол ямар хор хөнөөл, эрсдэл учруулах вэ? гэдэг асуудал урган гарч байгаа юм.

Өнөөдөр бодит хүчин зүйлийг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг бууруулах арга зам нь эдийн засгийн чадавхаас / цогц/ шалтгаалах тул газар хөдлөлтийн аюулыг хор хөнөөл багатай гэтлэн давах боломж, шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй.

Боломж, шийдэл нь иргэний хариуцлага, ёс зүй, соёлыг төлөвшүүлснээр хөрөнгө зарцуулахгүйгээр шийдэх гарц байна.

Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар тольд хариуцлага гэдэг нь “хариуцах үйлийн нэр, хариуцсан үүрэг, хариуцаж биедээ хүлээоэн нь, үүрэг хариуцлага /хорш/’’, Монгол хэлний их тайлбар тольд “хариуцах үйлийн нэр, ажил үүргийг биедээ хүлээоэн нь" гэж тайлбарлажээ.

Салхитай, цасан шуургатай гэвэл гадагшаа явахгүй гэртээ байя, үертэй, устай гэвэл усанд ордоггүй байя, үерийн ам гэвэл тэнд суурьшдаггүй байя, өвчний голомттой гэвэл малаа туугаад эрүүл бүс рүү явдаггүй байя, гал түймэр гарах хуурайшилттай гэвэл болгоомжтой байя, машины хурдыг тааруул гэвэл түүнийг мөрддөг байя, газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө хамгаалах аргад суралцъя гэвэл дадал болгодог байя, амь насаа хамгаалъя гэвэл аюулгүй байдлыг хангадаг байя. Энэ бүгд та бидний зайлшгүй дагаж мөрдөх ёстой, анхаарч үзэх ёстой асуудал болоод байна.

Иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай байна.

Тиймээс анх удаа Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго бол Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед нийслэлийн Засаг дарга, түүний харьяаны төр захиргааны байгууллагуудаас гадна нутаг дэвсгэрийн зарчмаар төрийн захиргааны төв байгууллагууд, агентлагууд, төрийн цэргийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамтран ажиллах хамтын ажиллагааг хэлэлцэж, хоорондын уялдаа холбоог зангидах, боловсронгуй болгох, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад оролцох ёстойг ойлгуулах явдал юм.

Харин 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00 цагаас 10.00 цаг хүртэлх хугацаанд машин техникийн хөдөлгөөнийг түр зогсоож, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ард иргэд аюулгүй цэг талбайд шилжин байрлах дадлага сургуулийг 08.00 цагаас 09.30 цагийн хооронд зохион байгуулна. Энэ дадлага сургуульд иргэн бүр оролцох үүрэгтэй.

2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 94 дүгээр тогтоолоор нүүлгэн шилжүүлэх 31, түр цугларах 111 байршлыг тогтоосон. Иргэд 111 цэг талбайд иргэний үүргээ биелүүлж, гэр бүлээрээ оролцоно. Энэ хугацаанд Улаанбаатар хотын ажил, үйлчилгээ түр зогоож, 10.00 цагаас ажил, үйлчилгээ хэвийн байдалд шилжинэ.

Газар хөдлөлтийн аюул тохиолдоон үед иргэн бүр юун түрүүнд хаана байна, тэр газраа өөрийн аюулгүй байдлыг хангадаг, оуу, нуугд, хүлээ зарчмыг дагадаг, гэр орны аюул багатай байршлыг мэддэг, тэндээ хоргоддог, давтан хөдлөлт болохооо өмнө барилга байгууламжаао аюулгүйн шатаар гадагш гардаг, тэгэхдээ гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй үйлдлээр цэг талбайд очдог, өөртөө болон бусдад тусламж үзүүлдэг, мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр ажилладаг, тэдэнд тусалдаг дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм.

Замын хөдөлгөөн хязгаарлах шалтгаан нь ердийн үед авто ослын улмаас замын хөдөлгөөн хаагдаж, хэрүүл маргаан, зодоондоо хүрч, хүндрэл учирдаг. Хэрвээ газар хөдлөлт тохиолдсон үед ард иргэдийг авран хамгаалах, үйл ажиллагааг хяналтад авахад машин техникийн замын хөдөлгөөнөөс шалтгаалж, төсөөлшгүй хүндрэл учирна.

Мэргэжлийн байгууллагаас газар хөдлөлт болоход машинтай хөдөлгөөн хийж байвал тэр даруй зогоох зөвлөмжийг өгдөг, үүнийг дагаж мөрдөх, шилжин байрлах дадлагыг хийж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1-д “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх", 37.2.2-т “гамшгаас хамгаалах сургалтад оролцох", 37.2.4-д “... зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх” гэж заасны дагуу оролцох үүрэгтэй. Мөн хууль хэрэгжүүлээгүй бол хариуцлага бий.

Үргэлжлүүлээд газар хөдлөлтийн аюулд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд бүр төрлийн тусламж үзүүлэх мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх дадлагыг зохион байгуулна.

Төгсгөлд бодит зүйлээ хэлэлцэж үр дүнгээ тооцно. Цаашид анхаарах асуудлаа тодорхойлж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрт тусгах замаар эрсдэлийг бууруулахад энэ сургуулилтын бас нэгэн зорилго оршиж байгаа юм.

зөвлөмж

Аюулгүй цэг талбайд шилжин байрлах дадлагатай холбогдуулан иргэн бүрт дараах зөвлөмжийг өгье.

Аюулгүй байдлыг хангахдаа газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх, тохиолдсон үед юу хийх, тохиолдсоны дараа юу хийх вэ? гэсэн дарааллаар бэлтгэх шаардлагатай.

Газар хөдлөлт болоход барилга нурна, эсвэл нурахгүй.

Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ?

  • орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр
  • эд хогшлыг бэхлэх 
  • бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах
  • аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх
  • удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх 
  • ус нөөцлөх
  • гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх
  • химийн бодио, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх 
  • хувцас, гутал бэлтгэх 

Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ?

Барилга нураагүй үед 

  • газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх
  • суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх
  • аюулгүй байршилд яаралтай хорогдох
  • газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих
  • гадагш гарахдаа аваарын шат ашиглах
  • цахилгаан шат ашиглахгүй байх 
  • гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах
  • бичиг баримт, хоол хүнсийг авч гарах
  • захиргааны байгууллагад бүртгүүлэх
  • утсаар ярихгүй байх 
  • радио сонсох
  • цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах 

Барилга нурсан үед 

  • нуранги дор тайван байх 
  • бэртэл гэмтлээ шалгах 
  • өөртөө анхны тусламж үзүүлэх 
  • нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх
  • нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх
  • тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй

Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ?

  • гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах
  • нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх
  • жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах
  • мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх
  • мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах
  • нийтээр цугларах байранд дэглэм сахих
  • үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх

 

Давтан хөдлөлт болох тул барилга руу буцаж орохыг хориглоно. Хэрэв гадаа гудамжинд байхад газар хөдөлбөл дээрээо юм унах аюултай тул унаж болзошгүй зүйлээо холдож аюулгүй байдлаа хангана.

Үзвэр үйлчилгээний газарт байхад газар хөдөлбөл сандарч тэвдэлгүй тайван байж, дээрээс унаж болзошгүй зүйлээс холдон “Суу, Нуугд, Хүлээ" гэсэн зарчмын дагуу аюулгүй байдлаа ханган тухайн байгууллагын ажилтны заавраар чичэрхийлэлт дууссаны дараа “Гүйхгүй, түлхэхгүй, ярихгүй, буцахгүй” гэсэн зарчмыг баримтлан гадагш гарна.

Үзвэр үйлчилгээний газар байхдаа яарч сандарч гүйн аюулгүй гарцыг таглах, бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

Машин дотор байхад газар хөдөлбөл нэн даруй машинаа дээрээс юм унахгүй аюулгүй газар хүргэж замын баруун гар талд гарч зогсон машинаа унтрааж, чичэрхийлэлт намдахыг хүлээнэ.

 

Зураг