2019/04/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.40₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
-6°
B30
УЛААНБААТАР
20°
|
10:00
S30
14°
11:00
S30
17°
12:00
S24
17°
13:00
S24
17°
14:00
S24
16°
15:00
S24
14°
16:00
S32
11°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31

Парисын Дарь эхийн сүм түймэрт шатжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, ихээхэн хохирол амсаад байна.

13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэнэ.

Одоо гал сөнөөгчид сүм дотрох эд зүйлсийг галаас аврахаар ажиллаж байна. Түймэр бүс нутгийн цагаар Даваа гарагийн оройн 6:50 цагт эхэлжээ.

Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Сүмийн ойр орчмын барилгуудаас хүмүүсийг нүүлгэж, ойролцоох гудамж, метроны өртөөг хаажээ. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжууд усыг шингээж, хүндэрснээс нурах аюул үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

1160 оны үед анх баригдаж эхэлсэн Нотр Дам олон удаагийн дайн самууныг давж гарсан түүхтэй. Хамгийн том хохирлыг 18 дугаар зууны сүүлээр гарсан Францын хувьсгалын үед амсаж байжээ.

Тухайн үед хувьсгалчид энэ сүмийн шашны холбогдолтой эд зүйлсийг их хэмжээгээр сүйтгэсэн юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг түймрийг “аймшигт үйл явдал” гэж нэрлээд дэлхийн улс орнуудын хандив тусламжийг оролцуулан Нотр Дамыг сэргээн босгох төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгджээ.

Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна.

19 дүгээр зуунд Францын нэрт зохиолч Виктор Хюго “Парисын Дарь эхийн сүм” алдарт романаа бичиж байв. Тэрээр романаа сүмийн нэрээр нэрлээд зогсолгүй, сүмийн ур хийц, бүтцийн талаар маш дэлгэрэнгүй бичсэн нь тухайн үед Парист моодноос гараад байсан Готик хэв маягийн уг сүмийг дахин олны анхаарлын төвд оруулж байжээ.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Quartz, BBC

 

x