2019/04/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.40₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
-6°
B30
УЛААНБААТАР
20°
|
10:00
S30
14°
11:00
S30
17°
12:00
S24
17°
13:00
S24
17°
14:00
S24
16°
15:00
S24
14°
16:00
S32
11°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31

Эгэл жирийн атлаа Энгүй нэгэн баатар тэнгэрт халин одлоо

ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
 
 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиосон билээ.

Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Талийгаачийг эцсийн замд нь үдэх ёслол Спортын төв ордонд өнөөдөр боллоо. Уг ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, багш шавь нар, Хонконг, Японоос ирсэн найз нөхөд нь, дугуйн спортын үе үеийн төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баттөр, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан зэрэг төр засаг, спортын салбарын хамт олон оролцов. 

Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших агсанд зориулан бичсэн ДУРСАМЖИЙГ хүргэж байна.

- Дурсамж -
https://www.facebook.com/spstelevision/videos/321618945168418/


Хүний амьдрал бол төрсөн цагаас хойшх ширүүн тэмцэл байдаг. Тэгвэл Өлзий маань цаг ямагт тэмцэж, саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн.

Хүүхэд ахуй наснаасаа л тамирчны хүнд хэцүү амьдралыг сонгосон арван наймхан настай хүү 1984 оны насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, ах нарыг ардаа орхин гайхшруулж байлаа. Тэр амжилтаас хойш мэргэжлийн, үлгэр жишээ, тэмцэгч, бахархалт тамирчны замналаар 22 жил амьдарч, 2006 онд Дохагийн Азийн Наадамд эх орноо төлөөлөн оролцоод зодог тайлсан юм.

Түүний бүх амжилт, ялалтыг бичвэл нимгэн цаас хүрэлцэхгүй тул цөөн хэдийг шилж бичлээ.

Ж.Өлзий-Орших нь 1997 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, Дискавери Чаннел Марко Поло багийн “super-domestique”, 2011 онд Олон Улсын Дугуйн Холбооны “UCI Merit” хүндэтгэлийн шагналыг Ази тивээс хүртсэн анхны тамирчин болж байсан нь өчигдөрхөн юм шиг.

Хүний амьдралд сайн муу ээлжилдэг жамтай болохоор дараагийн шалгуур нь хорт хавдартай гэсэн онош.

Бүхэл бүтэн гурван жил эмчилгээ хийлгүүлсэн хүнд үед нэг ч удаа "ёо" гэж хэлэлгүй даван туулж чадсан нь зөвхөн түүнээс л гарах далд хүч байсан юм шиг.

"Амжилттай яваа эр хүний цаанаа ямагт хүчирхэг эмэгтэй байдаг" гэж бид ярьдаг. Өлзийгийн хувьд нэг насны амьдралынх нь баяр баясгалан, утга учир нь хар багаасаа ханилан сууж амьдралын баяр жаргал, хүнд хэцүүг хамтдаа даван туулж ирсэн хайрт гэргий Ариунаа нь билээ.

Ж.Өлзий-Орших маань дэлхийн хүн байсныг бид сая л мэдэв. Хамт уралдаж байсан тив дэлхийн шилдэг дугуйчид, найз нөхдийн дурсамжийг уншихад сэтгэл хөдөлж, энэ хүн дахиад орж ирэхгүй гэж бодохоос харамсаад барамгүй. 

ДУРСАМЖ ҮГС

Дато Амаржит Сингх Гилл (Азийн дугуйн холбоо)

Ази тив шилдэг дугуйчин, дасгалжуулагч Огги-г харамсалтайгаар алдлаа. Огги өөрийн амьдралыг дугуйн спортод бүрэн зориулж, дугуйн спортыг Монголд төдийгүй, Азид шинэ түвшинд хүргэхэд зүтгэсэн билээ.

Сергей Куденцов (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Огги сүүлийн километрт дандаа маш хурдтай, үнэхээр төгс гүйцэтгэл хийж, намайг хамгаалж, салхи авч, залгаа хийж, барианд авчирч өгдөг байлаа. Энэ хүн ганцаараа 3-4 хүнийг орлож чаддаг байлаа. Хамгийн сүүлд Сөүлээс надтай утсаар ярьж, хавдар бүрэн эдгэрсэн шүү гэж хэлэхэд нь хамтдаа инээлдэн баярлаж байснаа тод санаж байна. Тэр хэзээ ч бууж өгдөггүй нэгэн байлаа.

Ганболд Цэдэндамба (Монголын дугуйн ахмад тамирчин, ОУХМ)

Монгол Улсын дугуйчдын нэрийг Дэлхийн мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд өндөрт өргөж бахдам сайхан амжилтуудыг маш олон удаа гаргаж Огги нэрээр мэргэжлийн спортод алдаршсан бөгөөд өөрийн олон жилийн тэмцээний туршлага, сурсан мэдсэнээ тамирчдад харамгүй зааж, шавь нар нь Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөөр явна.  Монголд анхны Хас мэргэжлийн дугуйн багийг үүсгэн бий болгосон.

Френсис Керни (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Миний амьдралд таарсан хамгийн гайхалтай хүнийг автын ослоор нас барсанд би гүнээ гашуудаж байна. Огги бол цуцашгүй тэмцэгч, дайчин зоригтой  байсан төдийгүй, маш тусч сайхан сэтгэлтэй хүн байсан юм. Дандаа инээж, хөгжилтэй явдлуудыг ярина. Аргагүй биз дээ... багаасаа дэлхийг бүрэн тойрч үзсэн хүн.

Nathan Dahlberg (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Дугуйн спортынхноос миний хүндэлдэг цөөн хүмүүсийн нэг бол Огги. Ямар ч эргэлзээгүй тэр бол энэ дэлхийн хүчирхэг дугуйчдын нэг. Монгол улсын олон удаагийн аварга, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дугуйчин. -30 хэмийн хүйтэнд бэлтгэлээ хийгээд +40 ирж уралддаг хүн шүү дээ.

Гудо Крамер (Дискавери Чанел Марко Поло багийн үүсгэн байгуулагч)

Өнөөдөр бид дахиад нэг дугуйн аваргыг алдлаа. Огги бол үнэнч найз, багт хамгийн хэрэгтэй тоглогч. Багийн төлөө бүхнийг зориулж ирсэн. Өөрөө түрүүлэх боломжтой байсан ч, бусдад боломж өгдөг онцгой нэгэн байсан.

David McCann (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Миний хүчтэй өрсөлдөгч, гайхалтай найз минь чамайг алдсандаа би гүнээ гашуудаж байна. Түүний энэ спортод оруулсан үнэтэй хувь нэмэр Монголын дугуйчдыг дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Н.Наранбат (MAI захирал)

Огги шилдэг тамирчнаас гадна сайн аав, гайхалтай нөхөр байсан. Олон өдөр үргэлжлэх дугуйн уралдаанаас бусад бүх цагаа гэр бүл, эхнэр хүүхдүүддээ зориулдаг байсан. Дугуйн дээрээ гарахаар хэнд ч дийлдэхгүй чанга хатуу нэгэн болдог бол дугуйнаасаа буугаад халамжит хань, элбэрэлт эцэг болдог байсан. Нэг удаа надад “Би хэрвээ бизнес хөөсөн бол чамгүй сайн бизнесмэн болох байсан” гэж хэлсэн юм. Харин би түүнээс тэгвэл та өнөөдрийнх шигээ бусдаар хүндлүүлж, сэтгэл хангалуун амьдарч чадах байсан уу? гэж асуухад толгойгоо сэгсрээд “Мэдээж үгүй” гэж хариулж байсан юм. Тэр тийм л энгийн хэрнээ агуу нэгэн байсан.

Г. Амартүвшин (Хас банкны захирал)

Миний хуурай ах, дасгалжуулагч МУГТ Ж.Ɵлзий-Орших энэ хорвоог орхиж бурхны оронд заларлаа. Таны Монгол улсын дугуйн спортын хɵгжилд оруулсан хувь нэмрийг бид үнэлж баршгүй. Дэлхийн дугуйн спортын тавцанд Монгол улсын нэрийг гаргаж чадсан Та бол бидний бахархал. Намайг дугуйн спортод дурлуулсан танд үргэлж талархаж явна.

Stephanino D’A (Saddle Drunk брэндийн үүсгэн байгуулагч)

Хүндэт нөхөд өө, өнөөдөр дугуйн агуу аварга, гайхалтай дасгалжуулагч, Монголын залуу дугуйчдад үлгэр жишээ болсон шилдэг тамирчин бурхан болжээ. Дэлхийн өнцөг булан бүрд дугуйн мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож байсан тамирчдын хувьд Оггитой танилцаж нөхөрлөх завшаан олдож байсан билээ. Тэр бидэнд олон сайхан дурсамжийг үлдээгээд оджээ. Тэнгэрт ч бас дугуйгаа жийгээд бай, Огги минь.

Nuthapong Lohitnavy  (Тайландын дугуйн холбоо)

Та бүхэнд нөхөж барамгүй уй гашуу тохиосныг дуулахад тун харамсалтай байна. 2019 оны Тайландын цуврал тэмцээний 4 дэх гараанд танай тамирчин түрүүлсэн өдрийн орой энэхүү харамсалтай үйл явдал болжээ. Мөнхөд тайван нойрс, найз минь. Чи Монголын болон Азийн дугуйн спортод үүрд домог болон дурсагдана. Монголын дугуйн спортын хамт олон болон Жамсрангийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Edgar N. Nieto (Колумбын мэргэжлийн дугуйчин)

Азийн дугуйн спортын түүхэн дэх хамгийн тод од өнөөдөр биднийг үүрд орхин одлоо. Эх орондоо бэлтгэл хийх боломжгүй учраас тэмцээнд орохоор очсон улсдаа тасралтгүй 7 цаг бэлтгэл хийдэг байсан тийм л хөдөлмөрч хүн. Оройн хоол хамт идэнгээ чиний замнал болон танай улсын түүхийн талаар хууч хөөрч суусан сайхан дурсамжуудаа би хэзээ ч мартахгүй. Монголд зочилж, чамтай уулзаагүйдээ маш их харамсаж байна. Гэсэн ч удахгүй танай үзэсгэлэнтэй оронд заавал зочилно оо. Амлаж байна. Бүү санаа зов. Марал, Тулга, Хиппо, Агги зэрэг шилдэг шавь нараараа бахархаж болно. Гүн эмгэнэл илэрхийлье.

Yanyong Charoenpong (Тайландын дугуйн холбооны дасгалжуулагч)

Өнөөдөр найзыгаа автомашины ослоор нас барсан гэдгийг сонсоод үнэхээр их цочирдлоо. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн тэвчээртэй дугуйчдын нэг. Тэр бол өвөлдөө -40, зундаа +40 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалтай орноос төрсөн шилдэг тамирчин.
 

 

x