2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийн нэрийн дансанд тань хэдэн төгрөг байгааг мэдмээр байна уу?

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн даатгал төлөгч иргэн та “НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэшнийг ашиглан сар бүр төлж буй шимтгэл, нэрийн дансныхаа үлдэгдэл гэх мэт бусад олон мэдээллийг авах боломжтой.

Нийгмийн даатгалын байгууллагаас гар утасны аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч, одоогийн байдлаар тус аппликэшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа аж.

Гар утасны аппликэшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан.

Тэгвэл гуравдугаар сарын 20-ноос эхлэн бүртгэлээ цахимаар баталгаажуулах боломжтой болжээ.

“НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэшний бүртгэлээ хэрхэн онлайнаар хийх вэ?

  1. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэшнийг татаж, суулган бүртгүүлнэ.
     
  2. Бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн фото зургаа илгээнэ./Бичиг баримтаа нүүрнийхээ ойролцоо барьж, регистерийн дугаар тод харагдахаар зургаа авна/
     
  3. Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай бол Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны программд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.

Ингээд та өөрийн бүртгэлтэй цахим хаяг болон системээс өгсөн нууц үгээр нэвтрэн орж, мэдээллээ харах боломжтой.

Бүртгэл баталгаажуулахад асуудал гарах эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.

 

x