Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

BIZNETWORK.MN маркетингийн удирдах ажилтанд зориулсан “SPECIAL EVENT” -г зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Biznetwork.mn нь Монголын топ 4000 компанитай хөдөлмөрийн зах зээлд хамтран ажилладаг ба харилцагч байгууллагынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор маркетингийн удирдах албан тушаалтан болон менежерүүдэд зориулсан “SPECIAL EVENT” сургалт арга хэмжээг зохион байгууллаа. 

 

Сургалтад 130 байгууллагын 160 гаруй маркетерууд хамрагдсан ба багшаар маркетингийн салбарт 20 жил тасралтгүй ажилласан, БрэндАртэ компанийг үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсар уригдан “Маркетингийн нэн шинэ үеийн чиг хандлага” сэдвээр орсон юм.

Сургалтаар маркетингийн үйл явц, компанийн өсөлтийн стратеги, сошиал медиа маркетингийн тогтолцоо, хуучин болон нэн шинэ маркетингийн хандлага зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндлөө. Сургалт 2 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Networking–р үргэлжилж маркетерууд хоорондоо танилцан мэдлэг туршлагаа хуваалцлаа.

 

“Маркетинг бол компанийн өсөлтийн хөдөлгүүр”

 
 
 
 

Та энд дарж илүү их мэдээллийг авна уу. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.