Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баделхан: Түрээсийн орон сууцаа өмчлөх иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:33 2019/04/10

Гэрэл зургийг mpa.mn

Түрээсийн орон сууцны асуудлаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1042311812622204/

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудлыг судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна.

Орон, байр түрээсэлж буй иргэн тухайн түрээсэлж буй байгууллагад хүсэлт гаргасны үндсэн дээр доорх хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд байраа өмчлөх боломжтой болж байна:

  1. Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно,
  2. Байгууллагатай тохирсны үндсэн дээр төлбөрийн чадвартай бол сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлвөл тухайн байрыг өмчилж авах боломжтой болно.

Өөрөөр хэлбэл одоо байр түрээсэлж буй иргэд дээрх хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд байраа өмчлөх боломжтой.

ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно. 30 хувийг гурав эсвэл таван жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцөсний үндсэн дээр шийдвэрлэж байна.

Одоогоор 1,512 айлын түрээсийн орон сууц байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна.

Түүнчлэн бид ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой ч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан.

Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна хэмээн ОУВС-тай хийсэн гэрээнд тусгасны дагуу явах болно.

Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тодруулбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1,008 айлын байр баригдаж байна. Болвол бид ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.

БНСУ-аас орж ирэх 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг түрээсийн орон сууц барих ажилд төсөвлөхөөр тооцоолоод байна. Ингэснээр гурван хороолол түрээсийн орон сууц баригдах боломжтой байна.

Мөн Буянт-Ухаа хорооллыг түрээсийн журмаар иргэдэд олгох саналыг бид дараачийн Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх болно. Харин шийдэх эрх нь Засгийн газарт байна.

Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, шинээр гэрээ байгуулна гэсэн үг.

Өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаагаар 44,000 иргэн урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм. 

Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1,542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4,320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1,920, нийт 8,522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4,000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болжээ.

08:53 2019/04/10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ.

Өнөөдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг тогтоох, түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах, соёлын биет өвийг эргүүлэн авч ирэх, төмөр замын талаар авах арга хэмжээ гээд 10 гаруй асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.       

Журам батлах тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.       

2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох тухай

Ө.ЭНХТҮВШИН

3.       

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Н.ЭНХБОЛД

4.       

Хэлэлцээрийн төслийн тухай

Д.ЦОГТБААТАР

5.       

Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

6.       

Соёлын биет өв эргүүлэн авчрах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

7.       

Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай*

Ё.БААТАРБИЛЭГ

8.       

Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай

Х.БАДЕЛХАН

9.       

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай

Х.БАДЕЛХАН

10. 

Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Б.ЭНХ-АМГАЛАН

11. 

Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай*

Б.ЭНХ-АМГАЛАН

Д.СУМЪЯАБАЗАР

Танилцуулах асуудал

12.    

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

13.    

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

14.    

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

15.    

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

16.    

Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар

Н.ЦЭРЭНБАТ

17.    

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний    стратеги”-ийн хэрэгжилтийн талаар

Б.ЭНХ-АМГАЛАН

18.    

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

19.    

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн талаар эргэн мэдээлэх болно.