2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Дамба-Очир: Шүүх хүчний байгууллагуудыг цэгцлэх хамгийн боломжтой хувилбар энэ байсан

Э.Янжмаа, Өдрийн сонин
2019 оны 4 сарын 4
Өдрийн сонин
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрт нэхэмжлэх ирүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Надад яг ийм мэдээлэл алга. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал нь Стандарт банкныхантай ширээний ард суугаад зөвшилцөж байгаа. Алданги, хүү, торгууль гээд бүгдийг нь чөлөөлөх хэмжээний хэлцэл явагдаж байна. Цаашлаад хоёр талаасаа яриад төлбөр төлөх хэмжээ нь хэд болох вэ гээд явна. Үндсэн зээлээ төлөөд салах болов уу гэж бодож байна. Зээлийг буруутай этгээд төлөх ёстой.

Буруутан нь хэн байна тэр нь төлж Эрдэнэт үйлдвэрийг хохиролгүй болгох хэрэгтэй. Зарим хуульчид хүү, торгуулийг төлөхгүй байх боломжтой гэдэг. Төмөр зам яг ийм маягаар Арбитрын шүүхэд дуудагдаж байсан. Оросын тал үүнд нь анхаарч өмгөөлөгч гаргаж өгч, олон улсад шүүхдэлцсэн. Улмаар чөлөөлж өгсөн удаатай.

Эрдэнэт үйлдвэр үүн дээр анхаарал хандуулсан бол тухайн үед нь чөлөөлчих боломж байсан байх. Тухайн цагт нь холбогдох материалуудыг гаргаж өгөөгүй явдал байна уу даа гэж би хардаж байгаа. Арбитрын шүүхийн шийдвэр гарчихсан учраас төлөх, төлөхгүй гэхээс илүү ширээний ард сууж байгаад хамгийн бага хувилбараар хохирол багатайгаар төлөөд явах нь зүйтэй.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг бүгдийг нь Стандарт банкинд барьцаалсан гэж ойлгодог. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-51 хувийг барьцаалсан зүйл байхгүй. 51 хувь гэдэг асуудал угаасаа байхгүй. Энэ бол 49-ийнхний гаргаж ирсэн асуудал. Эрдэнэт үйлдвэрийн захирал хийж байсан хүмүүсийн тухайн үед гаргасан баталгаанаас болсон асуудал юм. Өдөр тутмын менежментийн баг нь баталгаа гаргаж өгдөг юм. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэр үнэт цаас гаргадаг. Бонд гаргаж өгдөг.

Төлбөр төлөх ёстой бол гурван сарын дараа төлье гэдэг ч юм уу, хоёр талаасаа үнэт цаас гаргаж түүнийг нь банкин дээр аваачиж баталгааг нь харуулж байгаад зээл авдаг. Банк нь заасан хугацааны дараа Эрдэнэт үйлдвэрээс төлбөрүүдийг нь аваад дуусгадаг ч юм уу иймэрхүү зарчмаар явдаг. Энэ утгаараа гэрээн дээр баталгаа гаргаж өгсөн зүйл бий.

-49 хувийн асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би Эрдэнэтэд 23 насандаа очиж байсан. Залуу халуун насаа тэнд өнгөрөөж, хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад гишүүн болсон. Эрдэнэт үйлдвэр маань Эрдэнэт хотын орон нутгийн төсвийнх нь 90 гаруй хувийг бүрдүүлдэг. 49 хувийн асуудлыг Эрдэнэтийнхэн эмзэглэж хүлээн авдаг. Энэ асуудал хоёр жил гаруйн хугацаанд өөх ч биш, булчирхай ч биш байдалтай явж ирлээ.

Энэ үйлдвэрийн 49 хувийг өгөх байсан бол заавал УИХ-аар оруулах ёстой. Заавал Засгийн газрын зөвшөөрөл авах ёстой. Яагаад төр үүнээс татгалзсан байдаг юм бэ. 51 хувийг эзэлж буй газар 49 хувийг авах давуу эрхтэй. Эхлээд засаг төрд нь санал болгоход түүнээс нь татгалзсан байх жишээтэй. Тийм ч учраас УИХ-аас 49 хувийг төрд авах нь зүйтэй гэж тогтоол гаргасан.

Дээр нь Цэцээс энэ тогтоолыг зөв гэж дүгнэсэн. Доод шатны шүүхэд Цэц, УИХ-аас гарсан тогтоол хууль байхгүй юу. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл хажуугаар нь янз бүрийн шүүхийн шийдвэр гаргаж байна. Шүүгч захирамж гаргаж буй нь угаасаа хууль зөрчсөн асуудал.

-Мөнгө угаалт явагдсан гэж үзэж байна уу?

-Нийт мөнгөнийхөө 73 хувийг төрөөс авчихсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас зээл авсан. Сангийн яамнаас бонд гаргуулж авсан. Сангийн яамны баталгаа гэдэг бол хаа ч очоод мөнгө босгох боломж юм. Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан гэдэг нь нотлогдсон. Дээр нь 49-ийнхөн Эрдэнэт үйлдвэр дээр очоод бүх менежментийг нь барьж байсан.

70 сая ам.долларыг ногдол ашиг гэж авсан. Мөн ихээхэн хэмжээний мөнгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн цементийн үйлдвэр рүү шилжүүлсэн. Энэ бүгдийг харахад бүгдээрээ төрийн мөнгөнүүд байгаа юм. Ингээд бодохоор 49 хувийг төр авах нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Орос эзэмшиж байгаад Монголд оруулж ирсэн нь зүйтэй. Үүнийг төр авч үлдэх байсан уу, эсвэл хувийн нэг компани авах байсан уу гэдэг асуудал яригдаж буй.

1990-ээд оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордуудыг хувийнхан очиж авч ашиглаж, ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ мөнгөөрөө төрд нөлөөлөх хэмжээнд ажиллаж буй нь зүй бус. Шүүх, прокурорт өөрсдийнхөө хүмүүсийг тавьж байна.

Хууль хүчний байгууллагуудаар Засгийн газар, УИХ-ыг дарамтлуулдаг болжээ. Эдгээрийг цэгцлэх нь зүйтэй гэсэн асуудал ҮАБЗ-ийн хурлаар яригдсан. АТГ, прокурор, дээд шүүх бүгдээрээ л УИХ-аас томилогддог. Гэтэл буцаагаад УИХ-ын гишүүдээ дуудаж аваачаад дарамталдаг. Янз бүрийн хилс хэрэг хүлээлгэх гэдэг.

Энийг цэгцэлье гэсэн. УИХ бүх асуудлыг шийдэх эрхтэй. Гэтэл УИХ-ын дээр хэдэн компани, хууль хүчнийхэн гараад суучихаар хэцүү байна. Идэж уусан янз бүрийн хэргүүдийг ил болгож, арга хэмжээ авах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол оруулаад цэгцлээд авах хэрэгтэй. Намуудын хууль, Сонгуулийн тухай хуулийг цэгцлээд явах зүйтэй юм гэдэг асуудлыг ярьж байгаа.

-Таны ярианаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг дэмжиж байгаа гэж ойлголоо. Хуульчид энэ өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Хуульд Үндсэн хууль зөрчсөн гэж ярьж байна. Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барихаас өмнө бид олон хувилбаруудыг ярилцсан. Шүүх хүчний байгууллагуудыг цэгцлэхийн тулд ямар зүйл хийх вэ гэж. Тэгэхээр хамгийн хурдан бөгөөд хамгийн боломжтой хувилбар нь энэ байсан. Хууль зөрчих, зөрчихгүй асуудал яригдсан. Прокурор, шүүх, АТГ-т ажиллаж буй жирийн хүмүүс бүгдээрээ бусдын гар хөл болчихсон гэж хэлэхгүй.

Гэтэл шүүхийн шийдвэр гаргах болохоор мөнгө авч байж гаргадаг. Улайм цайм болчихсон. Хахууль өгөхгүй л бол шүүхийн шийдвэр нөгөө талд гарчих гээд байх болсон. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд хуулийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон. Нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Дараа дараагийн хонгил бий болгочихгүйн тулд тохитой, нуруутай, сайн шүүгч, прокурорыг олж тавих хэрэгтэй.

Аль нэгэн улстөрчдийн гар хөл болоод явахааргүй хүмүүсийг тавих нь зүйтэй, Эрдэнэт үйлдвэр дээр ч гэсэн 49 хувийнхныг албан тушаалаас чөлөөлсөн. Тэдний оронд түлхүү Эрдэнэтийн хүмүүсийг томилох хэрэгтэй. Улаанбаатараас чемодантай нөхөр тавимааргүй байна.

Эсвэл ялсан намын нөхдүүдийг аваачмааргүй байгаа юм. Идэж уухын тулд биш үйлдвэрийн хувь заяаг бодох, үйл ажиллагааг сайжруулах сэтгэлтэй хүн очих ёстой. Энэ талаас нь би Ерөнхий сайдад анхааруулж хэлсэн.

-Ерөнхий прокурор ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр таны бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирж байсан. Мөн хаврын чуулганаар хэд хэдэн гишүүний нэр оруулж ирнэ гэсэн яриа гарчихсан байхад ингэж хуульд өөрчлөлт оруулсан нь УИХ ЖДҮ-д барьцаалагдчихжээ гэсэн хардлагыг бий болгож байна?

-Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг төрд авахаас эхлэн энэ шийдвэрийг гаргуулахад идэвхтэй оролцсон. Эрдэнэтийн 49 хувийн цаана асар том эрх ашиг бий. Миний хувьд ЖДҮ авсан зүйл байхгүй. Эрдэнэтийн нэг компанийг зээл авахад нь дэмжиж бичиг хийж өгсөн төдий. Авсан гишүүд уучлалт гуйж, хэргээ хүлээгээд байгаа шүү дээ. Миний бичиг хийж өгсөн нь буруудсан юм байгаа биз.

Аль тойргоос орж ирсэн хүмүүсийг УИХ-ын гишүүн дэмжих үүрэгтэй. Гэхдээ миний гаргасан бичиг дотор “Хэрвээ энэ компани нь үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээж болно” гэсэн өгүүлбэр оруулснаасаа болж намайг түдгэлзүүлэхээр оруулж ирж буй гэж хууль хяналтынхан тайлбарласан. Өөрөөр хэлбэл, “Та нөлөөлсөн байна” гэсэн. Бусдаар тэр компани надтай ямар ч хамааралгүй.

Орж ирсэн мөнгө нь ч гэсэн зориулалтаараа явсан байх. Миний нэрийг түдгэлзүүлэхээр оруулж ирж, нэр хүндэд халдсан. Миний эргэн тойронд гэр орон, үр хүүхэд, хань ижил, ах дүүс, тойргийн иргэд гээд хүмүүс өчнөөн бий. Яллагдагч боллоо, шоронд аваачиж хийлээ гэсэн юм хэвлэлээр явуулсан. Хууль хяналтын байгууллагын асуудлаар хуулийн төсөл оруулангуут тэр дор нь гүйж гараад АТГ мэдэгдэл хийгээд л. Дандаа тэгдэг.

Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийгээд л их сандарцгааж байгаа харагдсан. Иймэрхүү юм хийдэг хүмүүсийн гар хөл болчихсон байна. Намрын чуулганаар дөрвөн гишүүний нэрийг прокуророос оруулж ирэхдээ гурван гишүүнийг л татах бодолтой байсан.

-Яагаад тэр вэ?

-Гурван гишүүнийг эгүүлэн татаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах бодолтой байсан. Тэгээд алиных тоо илүү, дутуу болох уу гэсэн зүйл л явсан. 1996 онд бас л ийм зүйл болсон. Гурван гишүүн шоронд явуулаад нөгөө талынх нь хүмүүс засаг барьсан. Гишүүдийг зүгээр нэг оруулж ирээгүй. Жишээлбэл, Л.Энхболд гишүүний нэрийг нүүрсний хулгайн асуудлыг хөндөж, шүүхэд хандсан учраас оруулж ирсэн.

Иймэрхүү янз бүрийн зөрчилдөөн байгаа гэж би харж байна. Үнэхээр би тэр зээлийг авчихсан бол уучлалт гуйна. Би аваагүй учраас, надад хамааралгүй компани, би бичиг хийж өгсөн гэдгээ тайлбарлаад суугаад байгаа юм. Оруулж ирж буй прокурор надад “Оруулж ирсэн асуудлаа хамгаалаад гарна” гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийн нэр хүндийн асуудлаас гадна цаана нь улс төр явагдсан.

Энэ асуудлыг М.Энхболдыг огцруулах болонгуут тухайн өдрийн өмнөх өдөр нь дөрвөн гишүүний нэрийг оруулж ирсэн. Хууль хүчнийхэн ингэж улстөрчдийн гар хөл болж болохгүй. Иймэрхүү зүйл гараад буй учраас хууль хүчний байгууллагынхныг солихоос өөр аргагүй болсон.

-Таныг түдгэлзүүлэхээр оруулж ирснээсээ хойш байцаалт авсан уу?

-Дууссан. Би очоод “Мэдүүлэг өгөх албагүй. Хүлээн зөвшөөрөхгүй. Наадах чинь улс төрийн юм явж байна. Надад хамааралтай зүйл байхгүй” гэдгээ хэлсэн. Протокол, тогтоолтой мэргэжлийн хүмүүс нь танилцаг гэсэн. Өмгөөлөгч маань гаргаж ирж буй тогтоолын дагуу тайлбар өгч байгаа. Түүнээс биш, хууль хяналтын байгууллагад хүндрэл учруулсан зүйл алга.

-Таны зээл авахад бичиг хийж өгсөн гэх компанийн хүмүүсийг шалгасан уу?

-Тэр компанид үүнээс болж хохирол учирч байгаа. Баривчилж аваачаад 48 цагаар хорьсон. Тэгээд санхүүгийн бүх юмыг нь шалгасан байна лээ. 48 цаг хорихдоо Дамба-Очир гэдэг хүнтэй ямар хамааралтай вэ гэж л асуусан гэсэн. Энэ зээл авсан хүмүүс зориулалтын дагуу юмаа хийсэн. Тэр компани зээлээ бушуухан төлөхийн төлөө явж байгаа. Төлөөд бараг дуусаж байгаа гэсэн. Энэ хүмүүс улстөрчдөөс болж балрах юм байна гэдгээ ойлгосон. Надаас зайгаа барьж байгаа шүү дээ. Аргагүй.

-ЖДҮ-д зориулсан зээлийг цаашид ямар хэлбэрээр олгох вэ?

-Энэ жил орон нутагт ЖДҮ-ийн зээлийг өгч байгаа. Ингэхдээ би Засаг даргад нь анхааруулж хэлсэн. “Та нар дахиад миний араас цоллуулав даа. Тиймээс ил тод ном журмыг дагуу зээл олгоорой^.Банкаар дамжуулаад явуулаарай. Тэр нь хаа хаанаа хэл амгүй” гэсэн юм. Банкаараа дамжвал жижиг үйлдвэрүүд авдаггүй. Баталгаа байхгүй учраас тэр л дээ.

Хөрсөн дээр байгаа жижгүүдэд тоног төхөөрөмж, барьцаа хөрөнгө, ажилчид байхгүй учраас том үйлдвэрүүд авчихдаг. Тэгээд зээл хүссэн хүндээ очихгүй байгаа юм. Удахгүй ЖДҮ-ийн тухай хууль орж ирэх байх. Үүн дээр бүгдийг нь ил тод болгоод батална. Улстөрчид юм уу, хэн нэгэн тэрэнд нь оролцохгүй болгоод өгчихнө.

Хуучин ч нэг их оролцоод байсан юмгүй л дээ. ЖДҮ-ийн асуудал гарч ирсэн шалтгаан нь засгийг хоёр талаас булаацалдсантай холбоотой. Түүнээс биш ЖДҮ-ийг зээл авахад нь бичиг хийж өгөөгүй нэг ч гишүүн байхгүй. Бүгдээрээ өгсөн.

Үүн дээр нь дөрөөлж, гишүүдийн нэрийг эгүүлэн татахаар оруулж ирж байна. Гадаа байгаа хөдөлгөөнүүдийг санхүүжүүлж байна. Энэ бүхэн цаанаа санхүүжилттэй. Нөгөө талд бид томоохон шийдвэрүүдийг гаргаж байна. Хууль хүчний байгууллагуудыг бүгдийг нь солиод тавих гэж буй болон үүний дараа дараагийн асуудлууд дээр хүнд шийдвэрүүд гаргалаа.

Уул уурхайн лицензийн асуудал ч гэсэн амаргүй шийдвэр. Эдгээрийн цаана асар том мөнгөний асуудал яваа. Гэтэл бид мандат аваад орж ирсэн учраас төрийн төлөө шийдвэр гаргаад сууж байна. 

-Татварын шинэ хуультай боллоо. Энэ хуулийг жижиг, дунд үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлж буй ч аж үйлдвэрийн салбарыг орхигдуулсан гэх юм. Та энэ хуулийг юу гэж харж байна вэ?

-Энэ хуулийн гол зорилго татвар төлөгчдийг нэмэгдүүлэх юм. Татвар төлдөггүй зөндөө хүн бий. Машин ломбард гэхэд хэдэн тэрбум төгрөг эргэлддэг юм гэнэ лээ. Тэгсэн хэр нь татвар төлдөггүй. Нарантуулаас авахуулаад жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд татвар төлөхгүй байна. Тиймээс бүгдээрээ татвар төлдөг болъё гэсэн. Тэр хэрээрээ татварын хэмжээг буулгая гэсэн юм.

Хоёрдугаарт, бага татвар төлж буй, дөнгөж хөл дээрээ зогсоож буй компанийг жилд дөрвөн удаа биш ганцхан удаа тайлан гаргадаг болгосон. Аж ахуйн нэгжийн татвар 10 хувь байсан бол үүнийхээ 90 хувийг буцааж өгөх буюу нэг үгээр ганцхан хувийн татвартай болгосон. 90 хувийг буцааж егөх хүндрэлтэй юм шиг харагдаж байгаа ч нөгөө хүн татвараа төлөхгүй байж мэднэ гэсэн болгоомжлолоос үүдэлтэй.

Нөгөө талдаа татварын байцаагчийн эрхийг нэмсэн. Яагаад гэвэл татвар төлөхгүй байгаа хүмүүсийг төлдөг болгохын тулд байцаагчид шаардлагатай эрхүүдийг нэмсэн. Нэг амьсгаагаар бүгдийг нь шийдчихэж чадахгүй. Цаашид алхам алхмаар сайжруулна. Өнгөрсөн онд төсөв анх удаа орлого нь зарлагаасаа давж биелсэн. Тиймээс хөнгөлөлт үзүүлэхээр болсон.

-Эдийн засаг өссөн гэж буй ч ам.долларын ханш чангарсаар байна шүү дээ?

-2017 онд 1.3 тэрбум ам.доллар гадагш гарч байсан. Эдийн засаг, компаниудын байдал хүнд байсан учраас тэр. 2018 онд 4.3 тэрбум ам.доллар гадагшаа гарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн орлого сайжрангуут тоног төхөөрөмжөө сольж, худалдан авалтууд хийж, импортоор юм оруулж ирж байна. Энэ нь эдийн засаг сайжирч буй нэг илрэл. Нөгөө талдаа ам.доллар гадагшаа гарч буй.

Тэгэхээр ханшаа барих, ам.долларын нөөцөө хадгалах гээд амаргүй зүйлс гарч ирнэ. Эдийн засгийн томоохон шийдвэрүүд гаргах хэрэгтэй болсон. Үүн дээр мэдээлэл өгөхөд өнгөрсөн жил ноолуур дээр 400 тэрбумын хөнгөлөлттэй зээл Хөгжлийн банкнаас гаргасан. Ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл егөөд ноолуур худалдан авах боломжийг нь гаргаж өгсөн.

Хятадын мөнгөөр Хятад руу ноолуур гарах уу, эсвэл Монголдоо үлдэх үү гэдэг асуудлыг өнгөрсөн жил шийдэж өгсөн. Энэ жил Эдийн засгийн байнгын хорооноос 300 сая тэрбумыг Хөгжлийн банкнаас гаргах зөвшөөрөл өгсөн.

Ипотекийн зээлэн дээр Монголбанкнаас арилжааны банкууд руу дөрвөн хувийн хүүтэй зээл өгдөг байсан бол үүнийг нэг хувь болгосон. Ингээд арилжааны банкуудад ипотекийн зээлийг түлхүү гаргаж егөхийг үүрэгдсэн. Гэх мэт томоохон бодлогын шинж чанартай ажлуудыг хийж байна. Дээр нь экспортыг дэмжих үйлдвэрүүдийн асуудал яригдаж эхэлсэн. Ирэх долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар энэ асуудал орно.

Улмаар арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийг дэмжиж, цэвэр байгууламжийг шийдэж өгөх юм. Энэ үйлдвэрүүдийг дэмжсэнээр экспорт хийж ам.доллар оруулж ирэх юм. Ганц хөдөө аж ахуйн салбар ч биш бусад экспорт хийдэг жижиг үйлдвэрүүдийг дэмжих болно. Мэдээж хажуугаар нь улс төрийн тогтвортой байдал чухал байгааг, гадны хөрөнгө оруулалт тэр болгон орж ирэхгүй байгааг ойлгож байна.

-Сэргээгдэх эрчим хүчний лиценз байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн учраас олгохоо зогсоохоор болсон. Гэтэл бид Оросоос эрчим хүч импортолдог хэвээрээ. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Олон улсын жишгээр нийт эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх ёстой. Яагаад гэхээр нар, салхинаас гаргасан эрчим хүчний тариф нүүрснийхээс 3-4 дахин үнэтэй юм. Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний лицензийг замбараагүй олгож, яамны захын нэг мэргэжилтэн өөрөө зөвшөөрөл авсан байна лээ. Үүнийгээ дамлаж зардаг.

Мөн саяхан 100 мВт-ын нарны станц ашиглалтад орсон. Энэ бол Японы асар баян хүний байгуулсан станц. Уг станцын эрчим хүч 16 центийн үнэтэй. Гэтэл манайх нүүрсээр дөрвөн центийн ханштай цахилгаан гаргадаг. Энэ 100 мВт-ын цахилгаан станц ашиглалтад орсноор өнөө Дорж, Дулмаагийн төлөх мөнгө нэмэгдчихэж байгаа юм. Ядаж монгол компани байсан бол монголчуудад мөнгө нь үлдэнэ гэхсэн.

Гэтэл яахаараа Японы баян хүмүүс орж ирж бизнес хийх ёстой юм. Би үүнийг л ойлгохгүй байна. Тиймээс би үүнийг боль гээд байгаа юм. Яваандаа нар, салхины эрчим хүчний үнэ бууна. Яагаад гэвэл дэлхийд өртөг багатай шинэ технологиуд бий болж буй. Тэгээд нүүрсний эрчим хүчний тарифын хэмжээд очно. Тэр үед нар нь байна уу, салхи нь байна уу бүгдээрээ орцгоо. Цаашид лиценз авах гэсэн, авчихсан хүмүүс бий.

Гэхдээ салбарын амин чухал асуудал учраас яамныхантай сууж байгаад холбогдох хуулийн төслийг оруулж ирсэн юм. Салхины эрчим хүчний үнэ манайд есөн цент. Нарных 16 цент. Ийм өндөр учраас Монголд бизнес хийх гээд гүйгээд байгаа юм. Бусад орнуудад нарных гэхэд хамгийн дээд тал нь есөн цент байдаг.

x