2021/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.93₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
03:00
S31
-4°
04:00
S31
-4°
05:00
S31
-5°
06:00
S31
-5°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинзо Абэ шинэ эриний нэрийн утгыг тайлбарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг

Өнөөдөр өглөө Японы засгийн газрын төлөөлөгч тавдугаар сарын 1-нээс эхлэх шинэ эзэн хаан Нарухитогийн эриний нэрийг зарласан билээ.

Сарын дараа эхлэх эринийг “Рэйва” гэж нэрлэхээр болсон юм.

Үүний дараа Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эриний нэрийн утга учрыг ард олондоо тайлбарлажээ.

“Рэйва” нь долдугаар зууны шүлэг, яруу найргийн эмхэтгэл “Манёшу”-гаас авсан нэр юм байна. Энэ нь хүмүүс харилцан бие биеэ найрсгаар хайрлаж, хүндэлж, зэрэгцэн амьдрах үед аливаа соёл иргэншил бий болж, хөгждөг гэсэн утгатай үг болохыг Абэ тайлбарлажээ.

Тэрээр ирж байгаа шинэ эринд ард иргэдээ дэг журам, эвсэл найрсалтай амьдарцгаахыг бэлгэдэж уг нэрийг сонгосон гэсэн байна.

“Манёшу” нь Японы хамгийн эртний яруу найргийн эмхэтгэлд тооцогддог ажээ.

Одоогийн эзэн хаан Акихитогийн эрин “Хэйсэй” нь 1989 онд эхэлсэн бөгөөд  “энх амгалан тогтсон” гэсэн утгатай юм байна. Акихитогийн эцэг Хирохито нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хаан байсан тул түүний дараах эринийг дайн дажингүй, энх амгалан байхыг бэлгэдэж ийм нэр өгсөн ажээ.

Хирохитогийн эринийг “Шова” гэж нэрлэдэг байсан нь “Японы мандан бадрал”-ыг бэлгэдсэн үг юм.

Үнэхээр түүний эринд (1926-1989) Япон улс цэрэг армийн хүчирхэг гүрэн болж, Ази тивийг эзлэн түрэмгийлэх дайн хийж байв. Дайны дараа ч Япон улс эдийн засгийн хувьд сэргэн мандсан билээ.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x