2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
09:00
S40
11°
10:00
S40
12°
11:00
S40
11°
12:00
S26
12°
13:00
S26
14°
14:00
S26
15°
15:00
S26
16°
16:00
S26
16°
17:00
S26
16°
18:00
S40
15°
19:00
S40
14°
20:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 настай хүүг мөргөж амь насыг нь хохироожээ!

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.03.30-31/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж, бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгджээ.

Тухайлбал:

  • БЗД-ийн нутаг Дүнжингаравын замд T.Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна. 
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан ба харин “явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хурдтай явдаг зэргээс шалтгаалж явган зорчигч нар зам тээврийн осолд өртжээ.

Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81%-тай байх бөгөөд нийслэл хотын хэмжээнд 93%-ийг эзэлж байна. 

Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигч нартаа зам тавьж өгөхийг зөвлөлөө.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

x