Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс тавдугаар сарын 1-нд эхлэх шинэ эринийхээ нэрийг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Япон улсын засгийн газар тавдугаар сарын 1-нд эхлэх шинэ эринийхээ нэрийг олон нийтэд зарлалаа.

Одоогийн эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууснаар түүний “Хэйсэй” эрин өндөрлөж байгаа юм. Түүнийг залгамжлах ханхүү Нарухитогийн эринийг “Рэйва” гэж нэрлэхээр тогтжээ.

Шинэ эриний нэрийг ирэх сараас эхлэн Япон даяар цагалбар, сонин хэвлэл, албан бичгүүдэд хэрэглэх юм.

Японд шинэ эзэн хаан тодрох бүрт түүний эринийг зарлаж, он тоололдоо мөрддөг уламжлалтай. Анхны эрин 645 онд Тайка нэртэй эхэлж байжээ.

Өнөөдөр өглөө Японы бизнес, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбаруудын төлөөллөөс бүрдсэн зөвлөл судлаачдын санал болгосон нэрнүүдээс сонгож, шинэ эриний нэрийг тодруулсан юм. Эриний нэрийн утгыг Японы ерөнхий сайд Шинзо Абэ одоо ард түмэндээ тайлбарлах ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News