Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөнд байрлуулах авто замын урсгал тусгаарлах хайсыг хүлээн авч байна

ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100 метр хайс хашлага байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг Хотын Захирагчийн ажлын албаныхан хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 дугаар захирамжаар хотын төв гудамжуудад 10,000 метр хайс байрлуулах шаардлагатай байгаа аж. 

Үүнээс эхний ээлжийн хайсыг өнөөдөр хүлээн авч байна. Эдгээрээс 4,820 метрийг нь Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нямьяанжүгийн гудамжинд байрлуулна.

 
 

Тус албанаас тээврийн хэрэгсэл жолоодох явцад зөрчил гарган хайс хашлага эвдсэн 1,935 метр буюу 55 тохиолдлыг Тээврийн цагдаагийн албатай хамтран илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

 


Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба