Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын иргэн оршин суудаг байрандаа "Каннабис"-ын төрлийн ургамал хадгалж байсан нь илэрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар энэ сарын 22-н буюу өнгөрөгч Баасан гарагийн 23:00 цагийн үед БНСУ-ын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалж байна гэх иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн, хэргийн газарт шалгалт явуулахад БНСУ-ын иргэн өөрийн оршин суудаг байрандаа "Каннабис"-ын төрлийн ургамал хадгалж байсан нь илэрсэн байна.

Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдох нотлох баримтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

ВИДЕО:

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар