Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн иргэн 30 жилийн турш нэг ижил тоонуудаар сугалаанд оролцсоны эцэст давхар хожил авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Австралийн Oz Lotto хонжворт сугалааны 70 сая австрали долларын ($50 сая) шагналын сантай тохирол явагджээ.

Энэ тохиролд гурван ялагч тодорсны хоёр хожлыг нь нэг хүн авсан байна.

Мэлбурн хотын оршин суугч эрэгтэй 30 жилийн турш тогтмол нэг ижил тоонуудыг бөглөн оролцсоны эцэст өчигдөр хоёр сугалаагаар давхар хожил авч шагналын сангийн гуравны хоёрыг авахаар болжээ.

Тэр одоо 43 сая гаруй австрали долларын ($33 сая) хонжвороо хэрхэн зарцуулах тухай бодож сууна.

Азын эзэн Мэлбурн хотын өөр өөр газруудаас хоёр сугалааны тасалбар авсан ч 30 жилийн турш бөглөж байгаа тоонуудаа дахин бөглөсөн байна.

Ингэснээр тэр сугалааны нэг тохирлоор хоёр удаа хожиж байгаа юм.

“Би долоо хоног бүр сугалаа авдаг. Ямар нэг онцгой учир утгагүй тоонуудыг үргэлж бөглөсөөр ирсэн. Гэтэл өнөөдөр энэ тоонууд надад аз авчирлаа” гэж тэр ярьжээ.

Одоо азтан маань хамгийн түрүүнд ажил хийхээ больж, тэтгэвэртээ гарахаар шийдсэн гэнэ. Мөн шинэ байртай болох тухай бодож эхэлсэн гэнэ.

Oz Lotto сугалааны зохион байгуулагчид түүнийг 30 жилийн турш тасалбар худалдаж авахдаа нийт $21,000 орчмыг зарцуулсан гэж тооцоолжээ. Эцэст нь тэр энэ мөнгийг ойролцоогоор 1,500 дахин үржүүлж олсон байна.

Өчигдрийн сугалааны үлдсэн нэг ялагч нь 23 сая австрали доллар ($16.5 сая) хожсон бөгөөд одоогоор түүнтэй холбоо тогтоож чадаагүй байгааг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian