2019/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.52₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван хорооны ЕБС-ийн сурагчдыг гурван ээлжгүй болгох сургуулийн барилгын ажил эхэллээ

ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN

Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Масато Такаока, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Эрико Тамура болон Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүс оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн гурван ээлжээр хичээллэх явдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхэд энэ барилгын ажил хувь нэмрээ оруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулна” гэдгийг онцлоод 2020 он гэхэд хоёр сургуулийн барилга, мөн тооны өргөтгөлийн барилга хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй Япон Улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллага болон төслийн гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудад талархал илэрхийлэв.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төсөл 1999-2013 онд дөрвөн үе шатаар хэрэгжиж дууссан юм. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулж, сургуулиудын хүчин чадлыг 22.0 мянгаар нэмэгдүүлсэн байна.

Одоо хэрэгжиж байгаа тав дахь шатны төслийн хүрээнд өнөөдөр шаваа тавьж буй 53 дугаар сургуулийн өргөтгөлөөс гадна Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилга тус тус ашиглалтад орно. Эдгээр сургуулийн онцлог гэвэл байгаль орчинд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжтой, байгалийн гамшиг болсон үед хоргодох байр болгон ашиглах боломжтой олон улсын стандартад нийцсэн гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Масато Такаока нээлтийн үгэндээ онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт байрлах 53 дугаар сургуульд тус дүүргийн 8, 13, 16, 19, 24 дүгээр хороодын айл өрхийн 2480 гаруй сурагч суралцаж байгаагаас 3 бүлгийн 142 сурагч гуравдугаар ээлжээр хичээллэж байгаа юм байна. Нээлтэд сурагч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцож, барилгын ажил саадгүй явж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, гурван ээлжгүй болоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлж байлаа.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x