Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сирийн нутгаас арчигдсаныг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэрг

АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Ардчилсан Хүчний дайчид тус улс дахь “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн мэдэлд байсан сүүлчийн газар нутгийг чөлөөлж дууссанаа өчигдөр зарласан юм.

 Үүний дараа NATO-гийн тэргүүн Иенс Столтенбэрг “таван жил орчим хугацаанд оршин тогтносон халифатыг устгасан нь терроризмтай хийх дэлхий нийтийн тэмцлийн том амжилт” болохыг зарлажээ.

“Исламын улс” бүлэглэл шашны хатуу дэглэмтэй өөрийн халифат улсыг Ирак, Сирийн газар нутгийг дамнуулан байгуулаад байсан юм.

Тус террорист байгууллагын эсрэг тэмцэлд NATO зөвхөн агаараас цохилт өгөх замаар дэмжлэг үзүүлж байв.

Исламын халифат улс байгуулагдсаныг 2014 оны дундуур “Исламын улс” бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдади зарлаж байсан бол 2017 оноос эхлэн Мосул, Рака зэрэг гол хотуудаа алдсанаар нурж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: AFP