Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” компанийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болголоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр -

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна.

Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ.

Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах аж.