Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны Мөрдөх Товчоо Boeing 737 Max онгоцыг нисгэх зөвшөөрлийг хэрхэн өгснийг шалгаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн таван сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа осолдож 340 гаруй хүний амь хохироогоод байгаа Boeing 737 Max нисэх онгоцны техникийн найдвартай байдлыг шалгах ажил АНУ-д үргэлжилж байна.

Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгчдэд шинэ загвараар хүн тээвэрлэж эхлэх зөвшөөрлийг FAA (Federal Aviation Administration) засгийн газрын агентлаг өгдөг.

Энэ байгууллагаас Боинг компанид 737 Max загварыг нисгэж эхлэх зөвшөөрлийг хэрхэн өгсөн үйл явцыг мөрдөн шалгах шийдвэрийг АНУ-ын тээврийн яамны сайд Элайн Чао өнгөрсөн Мягмар гарагт гаргасан юм.

Тэгвэл энэ шалгалтын ажилд Холбооны Мөрдөх Товчоо оролцохоор болсныг Сиэтл Таймс сонин албаны эх сурвалжаас уламжлан өчигдөр мэдээлжээ.

Үүнээс гадна АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан өмнө нь өөрийн ажиллаж байсан Боинг компанийг зөвшөөрөл авахад нөлөөлсөн гэх мэдээллийг Пентагоны мөрдөгчид шалгах болсноо өчигдөр зарлаад байна.

Өнгөрсөн онд Дональд Трампын томилгоогоор батлан хамгаалах салбарыг удирдах болсон Шанахан нь 30 орчим жил Боинг компанид ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider