2020/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.09₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°
08:00
S30
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
20°
12:00
S26
20°
13:00
S26
20°
14:00
S26
22°
15:00
S26
23°
16:00
S30
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Засгийн газраас монгол иргэдэд их, дээд сургуульд суралцах 500 эрх олгож байгаад талархал илэрхийлэв

ikon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Төрийн Думын депутат Алдар Дамдинов, Александр Пятокоп, Алексей Загребин нарыг хүлээн авч уулзлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нь ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрхийг олгож байгаад талархал илэрхийлэн, цаашид Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Уулзалтаар Талууд ОХУ-д хийгдэж байгаа боловсролын салбарын өөрчлөлт, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сурталтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанарыг үнэлэх Оросын тогтолцооны талаар санал солилцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ажиллах орос хэлний багш нарыг бэлтгэх, дахин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн орос хэлний багшийн ангид суралцаж байгаа оюутнуудад ОХУ-ын Москва хотын Багшийн дээд сургууль болон бусад сургуулиудад нэг жилийн хэлний дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр боллоо.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x