2019/03/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,631.17₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-12°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-12°
08:00
S32
-12°
09:00
S32
-10°
10:00
S32
-7°
11:00
S32
-5°
12:00
S32
-3°
13:00
S32
-2°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
-1°
19:00
S32
-3°

Л.Нямбаяр: 21 км авто замын даацыг нэмэгдүүлж чадвал нэг машинд 70 тонн биш, 110 орчим тонн нүүрс ачих боломж бүрдэнэ

ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN

Монголын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замд хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяртай ярилцлаа. 


-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд энэ жил хэчнээн машин нүүрс тээвэрт явж байгаа вэ. Замын даац 6000 тээврийн хэрэгсэл зорчуулах хэмжээтэй ч АТҮТ 10000 хол давсан зөвшөөрөл олгосон байдаг. Үүнийг зохицуулахад “Эрдэнэс Монгол” ХХК хэрхэн анхаарч байна вэ?

-Нүүрсний эрэлт, нийлүүлэлт, замын ачааллыг судлахад 7000 орчим машин байхад нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явах нь гэж тооцоолсон. Өнөөдрийн байдлаар 13 мянган машин нүүрс тээвэрт явж байгаа.

Эдгээр машинууд бүгд зам дээр гарчихаар өөрөө ч явдаггүй, өрөөлийг явуулахгүй зогсчихоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид энэ оны эхэнд АТҮТ-өөс олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг ямар хэмжээнд олгох талаар лавлахад 5200-г өгнө гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Цагаан хаданд буулгасан нүүрсийг цааш боомт руу гаргах зөвшөөрөл бүхий машины тоо гэсэн үг. Мэдээж 7000 дотроо хязгаартай байвал тээврийн нэвтрүүлэх чадвар илүү байна. 

-Замын эвдрэл гэмтлээс болж мөн жолооч нарын аюулгүй байдал хангалтгүй байгааг ярьдаг. Зам, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ямар ажил төлөвлөж байна вэ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам бол нийслэл, орон нутгийн ердийн замаас ачаалал, хөдөлгөөний эрчмийн хувьд ялгаатай юм. Нэг машинд 68-70 тонн нүүрс ачдаг бөгөөд машины өөрийн жинтэйгээ нийлээд 90-95 гаруй тоннын жинтэй машинууд өдөр тутам тасралтгүй явснаар ачаалал ихсэж, эвдрэл үүсдэг.

Тийм ч учраас “Эрдэнэс Монгол” ХХК 2019 онд зам засварт онцгойлон анхаарч байгаа. Тухайлбал, бид өнгөрсөн жилийн замын өнгө хучилтаас 5 дахин илүү буюу 45 км замд  асфальт хучилтыг шинээр хийнэ.

Мөн өнгөрсөн хугацаанд хүйтний улиралд зам засах боломжгүйгээс өвөл үүссэн эвдрэл машины хөдөлгөөнд томорч эвдрэл нэмэгддэг байсан. Тэгвэл бид хүйтэн асфальтын технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр жилийн аль ч улиралд замд үүссэн эвдрэлийг тухай бүрд нь засаж, нөхөх боломжтой болсон. Эдийн засгийн хувьд ч хэмнэлт бий болно гэсэн үг. Тус замын ТЭЗҮ-ээр энэ жил их засвар хийхээр төлөвлөгдсөн, үүнд 60 гаруй тэрбум төгрөг шаардлагатай ч ийм хэмжээний санхүүгийн боломжгүй байна . Ямартай ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад зам засварын ажил илүү өргөн хүрээнд, шинэлэг байдлаар хийгдэх юм. 

-Хучилтыг шинэчилнэ гэхээр даац сайжирна гэсэн үг үү?

-Мэдээж замын ТЭЗҮ-д тусгаснаас даацыг хэтрүүлбэл зам эвдрэх аюултай. Тиймээс бид Цагаан хаднаас боомт хүртэлх 21 км замынхаа даацыг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байна. Хэрэв энэ 21 км аво замын даацыг нэмэгдүүлж чадвал нэг машинд 70 тонн биш, 110 орчим тонн нүүрс ачих боломж бүрдэнэ. Нэг машинаар экспортлох хэмжээг 50 хувь нэмэгдүүлж байна гэсэн үг. Ингэснээр ижил тооны машинаар илүү их хэмжээний нүүрс экспортлох боломжтой болно. 

-2019 онд манай улс түүхэнд байгаагүй хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Одоо байгаа дэд бүтцийн хувьд боломжтой юу?

-2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын энэ замаар 23 сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Энэ хэмжээний нүүрсийг тээвэрлэхийн тулд менежментийн хувьд ч бүтээн байгуулалтын дорвитой ажлуудыг хийх шаардлагатай. Нүүрсний экспорт, тээвэрлэлт нь төрийн болон хувийн олон  байгууллагуудын оролцоотойгоор явагддаг.

Бид экспортыг нэмэгдүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа илүү сайжруулах, өргөжүүлэх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ТЭЗҮ-гээр 18 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид 18.2 сая тонн нүүрсийг экспортолж, замын хүчин чадлыг 100 хувь ашигласан. Цаашид бид илүү их хэмжээний нүүрс экспортлохын тулд бусад дэд бүтцийн төслүүдээ яаралтай эхлэх зайлшгүй шаардлагатай.

-Боомтын нэвтрүүлэх хүчин чадлын хувьд өнөөдөр тулгамдсан асуудал байна уу?

-Олон жилийн дунджаар оны эхэнд буюу 1-4 дүгээр сард нүүрсний экспорт харьцангуй бага, 6-9 дүгээр сард хамгийн идэвхжилтэй үе байдаг. Оны төгсгөл рүү Хятадын талын импортын тоо хэмжээнээс хамаараад харьцангуй буурах тал ажиглагддаг.

Одоогийн байдлаар экспортын буюу тээвэрлэлтийн хувьд оргил үед хараахан очоогүй байна. Өдөрт 800 орчим машиныг боомтоор нэвтрүүлж буй. Өнгөрсөн жил эд оргил үедээ бид өдөрт 1500-1600 машиныг нэвтрүүлж байсан. Энэ үед л нүүрс тээврийн машинуудыг шуурхай нэвтрүүлэхэд одооноос анхаарах шаардлагатай. 

-Нүүрс тээврийн жолооч машиндаа шатаж нас барсан хэрэг дахин гарлаа. Яагаад ийм осол ойрхон гараад байна вэ. Хэн энэ асуудлыг хариуцах ёстой вэ?

-Харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар мэдээлэл авсан. Цагаан хадны ачиж, буулгах талбай дээр зогсож байсан машин техникийн асуудлаас болж шатсан гэсэн мэдээлэл байна. Жолооч нартай тухайн нүүрс тээврийн компаниуд гэрээ байгуулдаг.

Хамгийн сүүлийн тоогоор 170 гаруй компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ компаниудыг хариуцлагажуулах шаардлагатай нь тус ослоос харагдаж байна. Ялангуяа, техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдал маш чухал гэдгийг өмнөх болоод энэ осол харуулж байна. 

-Тээврийн компаниуд яагаад аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна вэ. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ?

-Ерөнхийдөө стандартаараа бол нүүрс тээврийн компаниуд кэмптэй, ажилчдын амрах байртай, засварын төвтэй, тэр нь анхан шатны болон засвар хийх боломжтой багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ёстойгоос гадна тэнд ажиллах инженер техникийн ажилчдаар хангагдсан байх ёстой.

Ажилд авч байгаа жолооч нар нь мэргэшсэн байх ёстой. Ингэж байж аюулгүй тээвэр хийх боломж бүрдэнэ. Гэтэл стандарт хангалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. Жишээ нь, тоормосны систем доголдсоноос болоод нэлээд осол гарч байгаа. Тэдгээр компани тодорхой хэмжээний ашиг олж буйн хувьд хариуцлагаа ч хүлээх ёстой. Тиймээс нүүрс тээвэрлэлтэд оролцогч талууд хаа хаанаа хариуцлагаа сайжруулах шаардлагатай байна. Хяналтын хувьд техникийн асуудлуудыг Авто тээврийн үндэсний төв хариуцна. 

Ер нь Монгол Улсад явж байгаа авто тээврийн хэрэгсэлд жилд нэг үзлэг оношилгоо хийдэг бол нүүрс тээврийн хүнд даацын машинуудыг хувьд жилийн дөрвөн улирал бүр үзлэгт оруулдаг байх шаардлагатай болжээ. Өвөл явж байсан машин зун өөр, зун хэвийн явж байсан машин өвөл халаалт нь ажиллахгүйгээр гааз бүхээгтээ ашиглах асуудал үүсэж байна. 

-Энэ ажлыг хэн хийх ёстой вэ. Жолооч нар хөдөлмөрийн чадвараа алдахад компани ч тоодоггүй, нөхөн олговор ч олддоггүй хохирох тохиолдол цөөнгүй гарсан.

-Энэ бол монгол хүний асуудал. Цаашлаад улсын асуудал. Тиймээс тал талын субьектүүд хамтарч, анхаарч ажиллах шаардлагатай. Яагаад гэвэл тэнд монгол хүн хөдөлмөрийн гэрээгүйгээр нэг компанид ажиллаж, нийгмийн даатгал төлөөгүйгээсээ болж мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн чадвараа алдахаараа нөхөн олговор авч чадахгүй байгаа юм.

“Эрдэнэс Монгол” компани НДЕГ-тай хамтраад санаачилга гаргаад өөрсдөөс хамаарах зүйлсийг хийж байгаа. Тээврийн компаниудыг нийгмийн даатгалжуулахаар удахгүй шалгалт эхлүүлэх гэж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд тээврийн компаниудын тээвэрлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал  хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, аян зохион байгуулах, сургалт хийх гэж буй. Мөн жолоочид ямар нэгэн асуудал үүсэхэд замын зарим хэсгүүдэд гар утасны сүлжээ алга.

Тог цахилгаан байхгүй байна. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуу  бүхэлд нь сүлжээтэй болгохоор “Юнител” компанид хүсэлт тавьж, хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн үзлэгийг энэ жил мөн хийхээр төлөвлөөд ЭМЯ, орон нутгийн Эрүүл мэндийн газартай хамтраад ажиллаж байна. Нэгэнт энэ зам Монгол Улсын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой, нүүрсний экспортоос манай эдийн засаг ихээхэн хамаардаг учраас нөхцөл байдлыг сайжруулахын тулд тал талд анхаарах шаардлагатай байгаа.

x