Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, хоёр хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Киргиз-Тажикийн маргаантай хил дээр сүүлийн хоёр өдөр иргэдийн хооронд мөргөлдөөн гарснаас хоёр хүн амь үрэгдэж, арав гаруй хүн шархдаж гэмтжээ.

Хоёр улсын хооронд 1991 онд ЗХУ задарснаас хойш эхэлсэн хилийн маргаан байдаг. Энэ бүсэд 13-ны өдөр хоёр талын тосгоны иргэд харилцан чулуу нүүлгэлцэж, мөргөлдөөн эхэлсэн байна. Мөн сүүлд нь иргэд галт зэвсэг хэрэглэхэд хүрсэн гэнэ.

Киргизийн талаас маргаантай газар нутагт авто замын ажил эхлүүлэх гэснээс мөргөлдөөн эхэлсэн байна. Тажикийн талаас хоёр хүн алагдаж, 11 хүн шархдсан бол Киргизийн талаас хоёр хүн шархджээ.

Киргизистаны ерөнхий сайдын орлогч Жениш Разаков өчигдөр маргаантай бүс нутагт асуудлыг зохицуулахаар ирсэн байна. Разаковыг ирэх үед хил дээр буун дуу сонсогдсоор байжээ.

Өчигдөр бас хоёр улсын ерөнхийлөгч нар утсаар ярилцаж, маргааныг яриа хэлэлцээрээр шийдэх тухай тохиролцсон байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty