2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
14°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S32
22°
15:00
S32
22°
16:00
S32
22°
17:00
S30
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаар дахь хамгийн хортой PM2.5 тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилээс 15%-иар нэмэгджээ

Б.Ану
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодисын хэмжээгээр нь хэмжиж байгаа билээ.

Ингэхдээ:

  • хүхэрлэг хий (SO2),
  • азотын давхар исэл (NO2),
  • РМ2.5 тоосонцор,
  • PM10 тоосонцор,
  • нүүрстөрөгчийн дутуу исэл (CO),
  • озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлдог.

Өчигдөр Үндэсний Статистикийн Хорооноос 2019 оны хоёрдугаар сарын статистик мэдээллүүдийг танилцуулсан бөгөөд агаарын бохирдлын үзүүлэлтээр дараах үр дүнгүүд гарсан байна.

Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламж 2019 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс:

  • PM2.5 тоосонцор 0.016 мг/м3 (15.0%)-ээр,
  • PM10 тоосонцор 0.038 мг/м3 (24.4%) -ээр,
  • SO2 хүхэрлэг хий 0.012 мг/м3 (33.5%)-ээр тус тус их байсан бол
  • NO2 азотын давхар исэл 0.016 мг/м3 (27.4%)-ээр бага байжээ.
Энэ нь агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 1.9 дахин, PM2.5 тоосонцор 2.4 дахин их байсан тухай ҮСХ мэдээлэв.

Зургууд, эх сурвалж: ҮСХ

 
 

Хамгийн их хэмжээгээр өссөн хүхэрлэг хийн (SO2)  тухай тайлбарт “Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог.

Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг” гэж Агаар.мн анхааруулж байна.

Мөн  PM2.5, PM10 нь “Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. Арван микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг.

Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй” гэжээ.

Гэтэл Улаанбаатар хотод агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 1.9 дахин, PM2.5 тоосонцор 2.4 дахин их байна. Мөн өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас энэ жилийн хоёрдугаар сар илүү их агаарын бохирдолтой байжээ.

 

Статистик эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

x