Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран гуравдугаар сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг эхлүүлжээ.
Замын цагдаагийн газрын алба хаагчид, Техникийн хяналтын үзлэгийн явуулын төвийн алба хаагчид, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хамтран нийслэлийн зургаан дүүрэгт хяналт шалгалтыг явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.