Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Apple-ийн захирлыг “Тим Алим” гэж нэрлэсэн шалтгаанаа тайлбарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд бизнесийн лидерүүдтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус уулзалтад оролцсон Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кукийг “Tim Apple” гэж дуудсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм.

Улмаар сошиал сүлжээнд технологийн компаниудын удирдагчдыг Трамп маягаар нэрлэх хөдөлгөөн өрнөж, Жеф Амазон, Билл Майкрософт гэх зэргээр бичсэн хошигнолууд хөвөрч байв.

Apple-ийн Тим Кук өөрийн твиттер хуудасны профайл дахь нэрээ “Tim Apple” болгон өөрчилж, Трампын оноосон нэрэнд дуртай байгаагаа илэрхийлжээ.

 

Харин өчигдөр Дональд Трамп Apple-ийн боссын нэрийг яагаад өөрчилж дуудсан тухайгаа твиттер хуудсандаа тайлбарласан байна. “Саяхан болсон дугуй ширээний уулзалтын үеэр би Apple-ийн Тим Кукийг Tim+Apple гэж дуудсан нь цаг хугацаа, үгийн тоог хэмнэсэн явдал байлаа. Гэвч Fake News тараагчид үүнийг Трампын бас нэг муухай түүх болгон сурталчилж байна” гэж тэрээр гомдоллон бичжээ.

Дональд Трамп хүний болон улс орны нэрийг дурдахдаа алдаатай хэлдгээрээ алдартай нэгэн юм.

 

Эх сурвалж: CNN