Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч боолуудын үр удамд нөхөн олговор төлөх санаа гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын олон гишүүн нэр дэвшихээр дотоод сунгаанд өрсөлдөх гэж байгаа.

Тэдгээрийн нэг Жулиан Кастро Африкаас ирсэн боолуудын үр удамд санхүүгийн нөхөн олговор төлөх боломжийг үгүйсгэхгүй байна. Тэрээр Ням гарагт CNN сувгийн хөтөлбөрт оролцохдоо “Үндсэн хуулийн дагуу бид хүнээс өмчийг нь авахдаа нөхөн төлбөр өгдөг. Тэгвэл өөрсдөө өмч байсан хүмүүст яагаад мөнгө төлж болохгүй гэж?” хэмээн ярьжээ.

Жулиан Кастро нь Обамагийн үед барилга, орон сууцжуулалт хариуцсан сайд, бас Сан Антонио хотын дарга байсан нэгэн юм.

Ардчилсан намын бусад өрсөлдөгчид мөн л африк гаралтай америк иргэдийн хохирлыг барагдуулах талаар амлаж байгаа. Харин Кастрогоос бусад нь шууд мөнгө төлөлгүй, нийгмийн янз бүрийн хөтөлбөрт хамруулах талаар ярьж байгаа юм.

Жишээ нь Вермонт мужийн сенатор Берни Сандерс боолуудын үр удмыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, коллежид үнэ төлбөргүй сургах замаар хохирлыг нь барагдуулах боломжийг амлаж байна.

Гэхдээ Кастро ерөнхийлөгчөөр сонгогдвол нөхөн олговор төлөх шийдвэрийг шууд гаргахгүй, харин энэхүү боломжийг судлаад зөвлөмж гаргах үүрэгтэй хороог Цагаан ордны дэргэд байгуулна гэж амлажээ.

 

Эх сурвалж: The Guardian