Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны ерөнхийлөгч уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулж “онигоо” ярив

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев жил бүрийн эмэгтэйчүүдийн баярын өдөр эмэгтэй хүмүүстэй холбоотой хошигнол хэлдэг уламжлалтай.

Тэрээр өнгөрсөн жилийн баярын өдөр “Хэрвээ дэлхийн бүх улс орнуудыг эмэгтэйчүүд удирдвал юу болох вэ? Мэдээж дайн алга болж, энх тайван тогтоно. Харин зарим улс орнууд хоорондоо харилцахаа болих байх” гэж ярьсан байна.

2017 оны баяраар Назарбаев “Эмэгтэй хүнийг баярлуулахдаа хэрвээ хөөрхөн бол ухаантай гэж магт, хэрвээ царай муутай бол хөөрхөн гэж хэл, хэрвээ энэ хоёр аргын аль нь ч нөлөөлөхөөргүй бол жин хассаныг нь хэл” гэж байжээ.

2016 онд түүний хэлсэн хошигнол нь “Хүүхнүүдийг дуугүй байлгахын тулд эрчүүд үнсэлтийг бодож олсон гэдэг” гэж байв.

Харин өчигдөр Назарбаев “Хэрвээ Мартын 8-ны өдөр мөрөөдөж байсан бэлгээ авч чадаагүй бол дараачийн баярыг хүртэл илүү ‘чанга дуугаар’ мөрөөдөх хэрэгтэй!” гэж хошигножээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty