2021/05/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.06₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
15:00
S30
13°
16:00
S26
14°
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S30
12°
20:00
S30
10°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна

ikon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй.

Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд гуравдугаар сарын 5-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засаг даргын захирамжаар сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусжээ.

 

Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн нэгдсэн эмнэлэг болон  Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.

Саналын дагуу Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор тус тус шийдвэрлэсэнийг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x