Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын сарнаа явагч роботыг Тоёота бүтээхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы сансар судлалын агентлаг сарыг судлах өөрөө явагч станцыг бүтээхдээ автомашин үйлдвэрлэгч Тоёота компанитай хамтрахаар болжээ.

Тоёота компани анх удаагаа сансар судлалын томоохон төсөлд оролцох болсон нь энэ юм. Өмнө нь тус компани нэг удаа Олон Улсын Сансрын Станцад ажиллах жижиг роботыг зохион бүтээхэд хамтран оролцож байв.

Японы сансар судлалын JAXA байгууллагын төлөөлөгч өчигдөр “Бид сарыг судлах төсөл дээр Тоёота компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг JAXA болон Тоёота компани ирэх долоо хоногийн Мягмар гарагт Токиод болох арга хэмжээний үеэр танилцуулах гэнэ.

Тоёота компанийн төлөөлөгч мөн ирэх долоо хоногт JAXA байгууллагатай хамтарсан төслийн талаар мэдээлэл өгөх гэж байгаагаа баталсан байна. 

50 жилийн өмнө АНУ-ын сансрын нисгэгчид анх хөл тавьж байсан сарыг ирээдүйд дэлхийн “найм дахь тив” болно гэж судлаачид үздэг.

Америкчууд 2024 онд саран дээр өөрөө явагч станц буулгахаа зарлаад байгаа.

Одоогийн байдлаар хуучнаар ЗХУ болон АНУ, Хятад улсууд 384,000 км урт замыг туулж, дэлхийн цорын ганц дагуул дээр газардаад байна. Өнгөрсөн сард Израйлийн судалгааны станц сарыг зорьсон нь одоо замдаа яваа юм.

Харин Япон улс 2020-2021 онд робот станцаа саран дээр буулгаж, 2030 онд сансрын нисгэгчээ буулгах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: AFP