Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-ын боловсролын үзэсгэлэн 2019" энэ сарын 14-16-нд болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэдийг Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах элсэлтийн нэгдсэн операторын үүрэгтэй ажилладаг.

Тус газраас 2019 оны гуравдугаар сар 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо IV дэх удаагийн "ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН"-г зохион байгуулах гэж байна. Танилцуулах үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болох тул ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд, оюутан залуусыг хүрэлцэн ирэхийг урьжээ.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам