Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Канадчууд цасаар бүтсэн дэлхийн хамгийн том төөрдөг байшинг босгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Канадын баруун нутагт амьдардаг фермер хосууд болох Клинт болон Энжи Массе нар цасаар аварга том “төөрдөг байшин” бүтээсэн нь дэлхийн хамгийн том ийм байгууламжид тооцогдож, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.

2,789 м.кв талбай эзлэх байгууламжийг бүтээн босгох ажлыг өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд хэдэн арван мянган доллар, 370 машин цас зарцуулсан байна.

Үүнээс гадна бүтэц, дизайныг гаргахын тулд компьютерын програм ашиглаж, нэлээд хүнд тооцоо хийснээ зохион бүтээгчид нь ярьжээ.

1.8 метр өндөр ханыг нь нурах, хайлахаас хамгаалах арга технологийг нэвтрүүлж, төөрдөг байшингийн хэд хэдэн буланд цасаар баримал босгон, тоглогчдыг дулаацуулах зорилгоор түүдэг гал асааж болдог таван оромжийг байгуулсан байна.

Одоогоор төөрдөг байшингаас гарч чадсан дундаж хугацаа 30-45 минут болоод байгаа гэнэ. Клинт, Энжи хоёр дулаарах хүртэл 10,000 гаруй зочин хүлээн авч, тодорхой хэмжээний орлого олохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: AFP