Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японд үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоц туршилтын нислэгээ эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы Мицубиши Айркрафт Корпораци тус улсад үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц болох MRJ (Mitsubishi Regional Jet)-ийг АНУ-д туршилтаар нисгэж эхэлснээ өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Онгоцыг турших ажиллагаанд Японы тээврийн яамны мэргэжилтэн оролцож, аюулгүй байдлын үнэлгээг гүйцэтгэж байгаа гэнэ.

Туршилтыг давсны дараа MRJ нисэх онгоцыг 2020 оны дундуур албан ёсоор худалдаалж эхлэх юм.

Тус компани 2013 оноос хойш таван удаа шинэ онгоцоо зах зээлд гаргах хугацааг хойшлуулаад байгаа. Олон удаа хойшлох болсон гол шалтгаан нь нисэх онгоцны дизайныг өөрчлөхтэй холбоотой байжээ.

Өнгөрсөн Ням гарагт хос хөдөлгүүрт, дунд оврын MRJ агаарын хөлгийг Мицубиши компанийн АНУ-ын Вашингтон муж дахь баазаас анх удаа хөөргөсөн байна. Одоогоор хоёр ширхэг ийм нисэх онгоц төв Японы Тоёояма дахь үйлдвэрт угсрагдаж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст АНУ-ын нутаг дэвсгэрт турших ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News