Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврээ аваад явж байсан 83 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өндөр настай иргэнийг тэтгэврийн мөнгөө аваад явж байхад таван этгээд бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г хоёр эмэгтэй, гурван эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь иргэн П-г тэтгэврийн мөнгөө аваад явж байхыг хараад, хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд архины хамааралтай 27-52 настай гэдгийг мөн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.