Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Women Empowerment Forum “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа - Илүү хүчтэй” хэлэлцүүлэг

ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтаж, эмэгтэйчүүдийн Монгол Улсын эдийн засгийн амьдралд оролцох, боломжоос тэгш хүртэх, хөгжлийн үйл явцад манлайлан оролцох эрхийг хөндсөн яриа хэлэлцүүлгийг талуудын дунд өрнүүлэх зорилгоор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа - илүү хүчтэй” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 3 сарын 6-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг хурлыг Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэй, Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сан, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй аж.

Хэлэлцүүлэгт Монгол Улс дахь эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчид, элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн байгууллагууд, Австрали улсад төгсөгчид, бизнесүүдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын болон банк санхүүгийн байгууллагын төлөөлөл нийт 350 хүн оролцох юм.

 

Хэлэлцүүлгийн эхний хэсэгтЭдийн засаг, бизнесийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй болох нь” МонФемНет сүлжээний зөвлөх Т.Ундаръяагийн илтгэлтэй танилцах ба “Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд ба боломжит шийдлүүд” сэдвийн хүрээнд  панел хэлэлцүүлэг явагдах ба панелистаар Хөсөг брендийн үүсгэн байгуулагч А.Намуун, Оюу Толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Энхжаргал, IWFCI Монгол дахь салбарын тэргүүн О.Байгаль, Михачи ХХК-ийн захирал Томоко Ибукоро нар оролцоно.

Хоёрдугаар хэсэгт Эдийн засгийн хөгжилд эмэгтэй манлайлагчдийн гүйцэтгэх үүрэг” МУИС-ийн профессор, эдийн засагч, судлаач Б.Отгонтөгсийн илтгэлийг сонсож, “Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжууд” сэдвийн хүрээнд Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дейв Воусен, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкман, Хас бакны бизнесийн банкны захирал Г.Амартүвшин, Ард Капитал группын гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нарын төлөөлөгчид оролцсон панел хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. 

Хурал Корпорейт Конвеншин зочид буудлын хурлын танхимд 2019 оны 3 сарын 06-ны 17:30-21:00 цагт болно. Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцохыг хурлын зохион байгуулагчид уриалж буй ажээ.