Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

МУСГЗ З.Түмэн-Өлзий “Бүтээлч сэтгэлгээ, амьдрах ухаан оюун ухааны хөгжил” сэдвээр лекц уншина

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний музейгээс үзэгчид, судлаачид, оюутан залууст зориулсан цуврал лекц-1 болох гэж байна.

“Бүтээлч сэтгэлгээ, амьдрах ухаан оюун ухааны хөгжил” сэдвээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий гуравдугаар сарын 6-ны 14:00 цагт лекц уншина. Монголын Үндэсний музейд болох лекцэнд сонирхсон хүн бүхэн оролцох боломжтой.

 

З.Түмэн-Өлзий нь Монгол ардын 15 ангийн тоглоом наадам, өөрийн зохион бүтээсэн 3,000 шахам хувилбар бүхий төрөл бүрийн оньсон бүтээл, уран зураг, дэлхийн улс орнуудын оюуны болон шинжлэх  ухааны тоглоом наадам зэрэг 10,000 гаруй үзвэрийг багтаасан Оюун ухааны олон улсын музейг 1990 онд үүсгэн байгуулжээ.

Тус музей нь Баянзүрх дүүргийн 13-р хороолол, "East" төвийн урд зургаан давхар оньсон байртай болсон билээ.