Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Испаничууд хэрхэн дэлхийн хамгийн эрүүл улс болов?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Young women dance flamenco on Plaza de Espana, Seville, Spain (Shutterstock/leonov.o)

Bloomberg –с зарласан дэлхийн хамгийн эрүүл улсын жагсаалтыг Испани тэргүүлсэн билээ.

2017 онд зургаадугаар байрт бичигдэж байсан Испани нэгт орох болсон шалтгааныг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ сайжруулж улмаар зүрх судасны болоод хорт хавдрын өвлчлөлийг бууруулж чадсан нь 169 улсыг тэргүүлэх шалтгаан болжээ. Энэхүү үзүүлэлтийг гаргахдаа улс орон бүрийн дундаж наслалт, таргалалтын хувь, цэвэр усны хангамж, хүртээмжтэй ариун цэврийн байгууламж, тамхидалтын хувь, байгаль цаг уурын таатай нөхцөл байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.

Испаничуудын эрүүл мэндэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна өөр юу нөлөөлсөн бэ гэдгийг судлаачид янз бүрээр тайлбарлаж байна.

Тухайлбал, “Mediterranean” буюу сүүлийн үед алдаршаад буй Газар дундын тэнгис орчмын хүмүүсийн баримталдаг хоолны дэглэмтэй холбон тайлбарлах мэргэжилтнүүд байгаа юм.

“Mediterranean” нь хоолны хатуу дэглэм гэхээсээ идэж буй хоол хүнсээ эрүүл хоол хүнсээр орлуулан өөрт шаардлагатай шим тэжээлээ авахыг хэлж болно.

Ингэхдээ хамгийн их санал болгож буй хоол хүнсний төрөлд:

  1. Оливын тос,
  2. Загас, тахиан мах түлхүү хэрэглэх,
  3. Илүү их ногоо, шош идэх,
  4. Бүхэл үр тариа,
  5. Самар,
  6. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг шинэ тараг болон бяслагаар хангах,
  7. Амттанг жимсээр орлуулах,
  8. Боломжтой бол өдөрт нэг хундагаас хэтрэхгүй хэмжээнд улаан дарс уух. Идэх хоол хүнснийхээ дийлэнх хэсгийг ногоогоор орлуулахыг зөвлөж байна.

Мөн зөвхөн хоол хүнсний төрлийг санал болгоод зогсохгүй хоол идэхдээ баяр баясгалантайгаар бусадтай ярьж хөөрч идэх нь ач холбогдолтой гэжээ. Мөн мэдээж дасгал хөдөлгөөнийг заавал хийж байхыг давхар сануулаад дасгалыг заавал өөрт шийтгэл байдлаар бус бүжиг бүжиглэж, цэвэр агаарт алхах зэргээр орлуулж болохыг зөвлөжээ. 

Хэрэв та “Mediterranean” хоолны дэглэмийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах линкээр зочлоорой. Healthline

Дэлхийн хамгийн эрүүл улсын жагсаалтыг харвал:

 
 

 

Дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж харна уу.