Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн яриа хэлэлцээ үр дүнд хүрнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар найдаж байна

ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛД:

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нарын дээд түвшний хоёр дахь уулзалт энэ оны хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо боллоо.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, хүч чармайлтаа холбогдох талууд үргэлжлүүлж, үр дүнд хүрнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар найдаж байна.

 

Эх сурвалж: ГХЯ