Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Дагва НИТХ-ын дарга боллоо

ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томиллоо.

 

Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.