Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын даргыг сонгох ээлжит хуралдаан болно

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын тамхимд

08:30 цагт Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болно. 2018 онд улсын хэмжээнд зоонозын өвчин судлалын байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн байдлаа хамтдаа үнэлж, 2019 оны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Зоонозын өвчлөл тус бүрээр мэргэжлийн багууд мэдээлэл хийнэ.

Хангарди ордон хурлын зааланд

 09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан болно.

“Рамада” зочид буудлын 5 давхарт

10:00 цагт “Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, Авто тээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, аялал жуулчлалын 40 гаруй компани оролцоно.

Засгийн газрын 11-дүгээр байранд 

10:00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн "IPO ба НОГДОЛ АШИГ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт хувьцаа гаргагч, арилжаалагч, хөрөнгийн зах зээлиййн бодлого тодорхойлогч, тухайн зах зээл ажиглагч судлаачдын төлөөлөл оролцож, сүүлийн үеийн мэдээллээс хүргэнэ.

Сүхбаатар дүүргийн хурлын их танхимд

10:00 цагт "Орон сууцны барилгын ашиглалт, инженерийн төлөв байдалд гарч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай" сэдэвт сургалт зохион байгуулагдана. 

Сонгино хайрхан дүүрэгт

11:40 цагт БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ТӨСӨЛ”-ийн шав тавих ёслол болно. Нээлтийн ёслолд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайми болон засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцоно.

Корпорейтд

14.00-18.00 цагт  “Export Mongolia 2019 – Бизнес Форум” болно

МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд

15:00 цагт АНУ-ын Аласкын их сургуулийн Профессор. Др. Жон Даффи-д хүндэт докторын цол олгох үйл ажиллагаа болно.