Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ариг Банк нь Монгол улсын банкны салбартаа ISO хэрэгжүүлсэн анхны банк боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 28
Сурталчилгаа
 

Ариг Банк нь Монголын Банк Санхүүгийн салбарт Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, харилцагчийн үйлчилгээндээ Чанарын менежмент- Харилцагчийн сэтгэл ханамж ISO 10002:2014 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэгч анхны банк болж Австралийн BSC стандартчлалын компаниас Баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

ISO 10002:2014 стандарт нь харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгөхийг байгууллагаас шаарддаг бөгөөд Ариг банк нь энэхүү стандартыг нэвтрүүлснээр харилцагч төвтэй банк болж, харилцагчийн санал хүсэлт нээлттэй авах, хүлээн авсан ямарч гомдлыг шуурхай шийдвэрлэх харилцагчид ээлтэй орчныг бүрдүүлэн, харилцагчийн сэтгэл ханамжийг өсгөж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна.

ISO 14001:2015 стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаандаа байгаль орчны менежементийн системтэй хандлагыг бий болгож, тогтвортой хөгжлийн нэг багана болох байгаль орчны зорилгод хувь нэмрээ бодитойгоор оруулж байгаагийн баталгаа болж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.