- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд /2019.02.27/ -
- Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болгов.
- Хаваржилт хүндэрсэн Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.
- Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд нэр бүхий аймгуудын нутаг дэвсгэрт 2007-2016 онд байгуулсан ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авч ойн санд бүртгэхээр болов. Төслийн хүрээнд 2,826 га талбайг ойжуулсан байна.
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнд заасны дагуу байгуулах Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээний төслийг дэмжив. Гэрээнд сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурна.
- Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-ийн Зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. 19 сая ам.долларын зээлийн хүү 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.
- Энд улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.