2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
14:00
S30
20°
15:00
S30
21°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
22:00
S31
13°
23:00
S31
11°
00:00
S31
11°
01:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томилжээ

ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар өчигдөр /2018.02.26/ түүнд тамгыг хүлээлгэн өгөхдөө “Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах зэрэг үндэсний бүтээн байгуулалтын төслүүд хүлээгдэж байгаа. Иймд эдийн засгийг тэлэх боломжит үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

Б.Ачитсайхан нь “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”-ны Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2010 оноос хойш ажилласан туршлагатай аж.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор байгуулсан бөгөөд үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж юм. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн зураглал хийх ажлыг нэн түрүүнд хийнэ гэдгээ “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан онцоллоо.

 

Эх сурвалж: Д.Доржмаа  /Эрдэнэс Монгол ХХК/

x