Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрт загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфелдын муур их хэмжээний хөрөнгө өвлөнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 19-ний өдөр Chanel загварын ордны уран бүтээл хариуцсан захирал Карл Лагерфелд 85 насандаа таалал төгссөн билээ.

Тэрээр ганц бие, үр хүүхэдгүй нэгэн байсан бөгөөд харин Шупетт нэртэй тэжээвэр мууртай байсан юм. Лагерфелд нэг удаа хэрвээ хуулинд зөвшөөрдөг бол энэ мууртайгаа гэрлэнэ хэмээн ярьж байжээ.

Тэгвэл өнөөдөр Шупетт муур Лагерфелдын $195 сая орчимд тооцогддог хөрөнгөнөөс тодорхой хэсгийг өвлөх нь тодорхой болоод байна. Өв залгамжлалаас гадна уг муур өөрийн хөдөлмөрөөр $3 сая орчмыг олж байжээ.

Лагерфелд түүнийг загварын шоу, зар сурталчилгаанд модел болгон ашигладаг байсан бөгөөд үүнийх нь орлого хуримтлагдсаар ийм хэмжээний мөнгө болоод байгаа гэнэ.

Шупетт муур өөрийн фэнүүдтэй, Инстаграм сүлжээнд 235,000, Твиттер сүлжээнд 50,000 гаруй дагагчтай ажээ. Лагерфелд нэг удаа Францын “Le Figaro” сонинд ярихдаа “Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол муурыг маань халамжлах хүн хоосон үлдэхгүй” гэж хэлж байжээ.

Шупетт муур хэр их мөнгө өвлөж авахаас шалтгаалан дэлхийн хамгийн баян муур болох боломжтой. Одоогийн байдлаар 1988 онд $9.15 саяын хөрөнгө талийгаач эзнээсээ өвлөж авсан Blackie нэртэй муур дэлхийн хамгийн баян муужгайд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Mashable