Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун галт тэргээр Вьетнам хүртэл аялах уу?

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын хилийн ойролцоох Хятадын Дандон хотод байрладаг зочид буудал энэ Бямба, Ням гарагуудад зочин хүлээж авахгүй түр хааж байгаагаа өчигдөр зарлажээ.

Жонлян зочид буудал Баасан гарагаас эхлэн гадаадын иргэдийг хүлээж авахаа зогсоосон тухай эх сурвалжууд бас мэдээлсэн байна.

Тус буудлын цонхнууд нь Умард Солонгосыг Хятадтай холбососон төмөр зам руу хардаг юм. Тиймээс Умардын удирдагч Ким Жон Уны хуягт галт тэрэг ирэх амралтын өдрүүдэд Хятадын нутаг дэвсгэрт орж ирэх нь гэсэн таамаг үүсгээд байна.

Тэр энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм.

Ким Жон Ун уулзалт болох газартаа хэрхэн хүрэх талаар таамаглалууд яригдаж байна. Тэр галт тэргээр Бээжин хүрээд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсаны дараа Вьетнамыг зорьж магадгүй.

Ингэхдээ галт тэрэг бус, нисэх онгоц хөлөглөж магадгүй юм. Учир нь хуяглагдсан, нүсэр хүнд галт тэрэг 60 км/цагаас илүү хурдлахгүй тул Хятад орныг хөндлөн туулах аялал удаан үргэлжилнэ.

Удирдагчийн талийгаач эцэг Ким Жон Ил үүнээс ч урт Москва орох аялалыг төмөр замаар туулж байсан түүхтэй. Гэхдээ залуу Ким эцэг өвгөдөөсөө ялгаатай нь онгоцоор нисэхээс айдаггүй нь батлагдсан.

Эсвэл түүнийг уулзалтад ашиглах эд зүйлс, хүнсний хангамж, бэлтгэлийн ажилтнуудаа газраар илгээгээд өөрөө Вьетнам руу шууд нисэж магадгүй гэлцэж байна.

 

Эх сурвалж: Yonhap News