Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хариуцлагатай малчид бага хүүтэй зээл авна

ikon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог аажмаар, төлөвлөгөөтэй бууруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мал, мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэндээ сайжруулахыг хөхүүлэн дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо “Ногоон Бэлчээр” малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийг Хас Банктай хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.

2019 оны 2 сарын 1-нээс 2020 оны 10 сарын 30-ныг хүртэл хэрэгжих энэ туршилт эхний ээлжид Ховд аймгийн Чандмань сумын малчдад дээрх зээлийг олгох байдлаар хэрэгжих бөгөөд үр дагавраас шалтгаалан бусад аймаг, сумд руу хүрээгээ тэлэх аж. 

ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО

Нэг: Зорилго, зорилтууд

Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд:

  • Бэлчээрийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих зорилгоор дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан малчдад хөнгөлөлттэй зээл олгоно:

а.Сонгогдсон малчин өрхүүд малынхаа тоог бэлчээрийн даацдаа аажмаар дүйцүүлэн төлөвлөгөөтэйгөөр бууруулах

б.Сонгогдсон малчид малын гарал үүсэл,эрүүл мэндийн мэдээллийн технологид суурилсан малчнаас боловсруулах үйлдвэр хүртэлх мөшгөх системийг (traceability) нэвтрүүлэх

  • Малчин өрхүүдийн малын тоо толгойн бууралтыг бэлчээрийн даацдаа тохирсон чанартай, зах зээлийн эрэлт хэрэгцээ, стандартад нийцсэн, үнэлэмж өндөртэй цөөн мал мөн өндөр чанартай ноолуур нийлүүлэх замаар нөхөх боломж,ижил  хэмжээний орлого олох эдийн засгийн загварыг гаргах
  • Малчдад хямд өртөгтэй зээлээр үйлчлэх тогтвортой эх үүсвэрийн загварын саналыг туршилтын төслийн үр дүнд тулгуурлан боловсруулах

Хоёр: Хүлээгдэж байгаа үр дүнгүүд

  • “Ногоон бэлчээр” төсөлд хамрагдах шалгуур суурь үзүүлэлтүүдийг хангасан малчин өрхүүдийг сонгож хөнгөлөлттэй зээлийг туршилтын журмаар амжилттай олгох
  • Төсөлд хамрагдсан бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүн малчдын бэлчээрийн төлөв байдал сайжрах, суурь төвшнөөс муудаагүй байх, малын тоо толгой тогтвортой буурсан байх
  • Туршилтын төслийн үр дүнд үндэслэн мал мах, ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн эдийн засаг, ложистикийн сайжруулсан загвар гаргах
  • Хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэхэд цаашид шаардагдах бүтэц, зохион байгуулалтын орчин, мэдээлэл, ур чадварын хэрэгцээнд анализ хийх, үнэлэх, санал боловсруулах