Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мишель Обамагийн намтар “Becoming” гуравдугаар сарын 1-нд худалдаанд гарна

МОНСУДАР
2019 оны 2 сарын 19
Монсудар
Зураг зураг

Чикагогийн эгэл жирийн ажилчин гэр бүлээс гаралтай Мишель Обама хэрхэн ард олондоо хүндлэгдсэн тэргүүн хатагтай, дэлхий дахинд хамгийн их хайрлагдаж бишрэгдсэн бүсгүй болсон түүхийг өгүүлсэн “Becoming: Миний түүх” номыг энэ оны 3 дугаар сарын 1-нд “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэхээр болжээ. 

“Becoming: Миний түүх” ном нь одоогоор дэлхийн 43 орны хэлээр орчуулагдан, 8 сая хувь борлогдоод байгаа төдийгүй олон үзүүлэлтээр дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай, энэхүү албыг хашсан анхны африк-америк эмэгтэй тэрээр Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй газар болгон хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст бүхнээ зориулжээ. 

Мөн Мишель Обама айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон нэгэн юм. 

Түүний намтар “Becoming: Миний түүх” ном нь 3 бүлэгтэй. Эхний бүлэгтээ тэрээр Чикагогийн өмнөд дүүрэгт өнгөрүүлсэн хүүхэд ахуй нас, амьдралд нь гүн гүнзгий нөлөө үзүүлсэн аав, ээж, ахтайгаа үүсгэсэн харилцаа, мэргэжил сонголт, хуульчаар ажилласан эхний он жилүүд, Барак Обаматай танилцаж дурласан түүхээ өгүүлжээ. 

Барак Обаматай анх үнсэлцсэн тухай өгүүлснээр дуусах эхний бүлгийн дараах “Becoming Us” бүлэгт танилцаад удаагүй байсан дурлалт залуу нь Кэмбриж рүүгээ суралцахаар буцсаныг, түүнийхээ хамаатан садантай уулзахаар хамтдаа Кени улс руу явсан тухай хийгээд улс төрчийн эхнэрийн амьдралын хэв маягт дуртай дургүй дасах хэрэгтэй болсноо бичсэн байна. 

Харин төгсгөлийн “Becoming more” бүлэгт Барак Обама 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойших үеийг хүүрнэж, тэргүүн хатагтайн үүрэг, Цагаан ордны амьдралын тухай бичихээс гадна Дональд Трампын талаарх бодлоо ч илэн далангүй хуваалцжээ. 

Хэвлэгдэн гарсан өдрөөсөө эхлэн дэлхий даяар шуугиан тарьсан, хүлээлтийг эвдсээр ирсэн сэтгэл зүрх, нэр нөлөө бүхий Мишель Обамагийн “Becoming: Миний түүх” номыг мөн та худалдаанд гарахаас нь өмнө урьдчилан захиалах боломжтой бөгөөд ЭНД дарж  шууд захиалах, үнэгүй хүргүүлэх боломжтой.