Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN

Буянт-Ухаа спорт цогцолборт

10:00 цагт XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14, Өндөр Гэгээний их дүйчэн өдрийн тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдана.

ШУТИС-д

10:00 цагт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

Norphei Art галерейд

10:00 цагаас өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгчид хүргэх зорилготой “Гинжийг тасал-2” үзэсгэлэнгийн нээлт болно.

Монголын хөрөнгийн биржид

10:00 цагаас "Ард Кредит" ББСБ-ын үнэт цаасны захиалга өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Монголын хөрөнгийн бирж дээр цан цохих арга хэмжээ болно.

НМХГ-ын хурлын танхимд

10:30 цагаас KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас 1990 оноос хойш зохион байгуулагдаагүй Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хуралтай. Хуралд Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн холбогдох хүмүүс оролцоно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

ХХААХҮЯ-ны 1 давхарт Хурлын танхимд

Энэ сарын 18, 19-ний өдөр Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Зөвлөгөөний үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарын хооронд 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулах, Шүлхий өвчний вакцинжуулалтын дараахи хяналт, шүлхий өвчнийг илрүүлэх тандалтын үр дүнг танилцуулан хэлэлцүүлэг явагдана.