Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эд мөрийн баримтаар хавсаргасан хар тамхийг шүүхийн ажилтан бусдад зарж байжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ажилтан хар тамхи худалдсан хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажилладаг 50 гаруй настай эрэгтэй хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан мансууруулах бодисыг бусдад зарж байжээ

Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад шалгаж байгаа гэсэн хариулт өгөв.

Харин Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ажлын хэсэг томилогдон тухайн шүүх дээр ажиллаж байгааг хэллээ. Ажлын хэсэг шалгалтаа дуусгаад албан ёсоор мэдээлэл хийх талаар яригдаж байгаа юм байна. 

Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэргийг сар гаруйн өмнө шүүх, цагдаагийн байгууллага мэдэж, шалгаж эхэлжээ.